Монгол Улсын Гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны Электроникийн олимпиад болно
2023.04.17
Монгол улсын гавьяат багш, профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны Электроникийн II олимпиад 2023 оны 04-р сарын 22-ний бямба гарагт зохион байгуулагдах гэж байна.
Тус олимпиадад MУИС-ийн аль ч мэргэжлийн оюутан хамрагдах боломжтойгоороо онцлог юм.
Олимпиадын даалгаврыг тухайн оюутны судалсан хичээлүүдээс харгалзан өгнө.
Олимпиадын бүртгэлийг 04-р сарын 21-ний өдрийг дуустал онлайнаар явуулна.
Дараах холбоос дээр дарж бүртүүлнэ үү. Бүртгэл
Олимпиад бүртгэлийн хураамжгүй ба бүртгэлийг зөвхөн @stud.num.edu.mn хаягаар авна.
 
Олимпиадын шагнал:
I байр -4 (150’000₮ өргөмжлөл)
II байр -4 (100’000₮ өргөмжлөл)
III байр - 4 (50’000₮ өргөмжлөл)
тус бүр 4 байр буюу нийт 12 шагналт байр шалгаруулна.
Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана.
Үзсэн : 292

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/