"Монголын мэдээллийн технологи 2023" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
2023.02.15

Монголын Мэдээллийн Технологийн Консерциумын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Мэдээллийн Технологи 2023” эрдэм шинжилгээний хурлыг энэ жил МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим “Цахим шилжилт” сэдвийн хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь компьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй сургууль, мэдээллийн технологийн чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, мэдлэг туршлагаа хуваалцах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Үзсэн : 223

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/