МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ - 2021” олимпиад зохион байгуулагдах гэж байна
2021.11.19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ - 2021” олимпиадын I үе шат онлайн хэлбэрээр 2021 оны 11-р сарын 27, II үе шат 12 сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү олимпиадад МУИС-ийн аль ч сургуулийн оюутан оролцох боломжтой.

Олимпиадад бүртгүүлсэн оюутнуудыг 1-р түвшинӨгөгдлийн холбоо”, “Компьютерийн сүлжээ, 2-р түвшин “Kомпьютерийн сүлжээний төхөөрөмж”, “Компьютерийн сүлжээний аюулгүй байдал” хичээлүүдийн сэдвийн хүрээнд бүртгүүлж оролцоно. Олимпиадын хоёрдугаар шатанд түвшин бүрээс босго оноог хангасан эхний 10 хүртэлх оюутан шалгарна.

Хамрах хүрээ:

Уг олимпиадад МУИС-ийн бүх оюутан оролцох боломжтой.

Бүртгэл:

  1. Дараах QR code-ийг ашиглан бүртгүүлэх.
  2. https://tinyurl.com/4jvp59ew хаягаар орж бүртгүүлэх.

Дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл байвал доорхи утсаар болон и-мэйл хаягаар холбогдон асууна уу.

 Холбоо барих: И-мэйл: telmuun@seas.num.edu.mn, molomjamts.b@seas.num.edu.mn

   Утас: 97007799, 89692169

Үзсэн : 608

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/