МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээний олимпиад” зохион байгуулагдах гэж байна
2019.11.15

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээний олимпиад” зохион байгуулагдах гэж байна. Энэхүү олимпиадад МУИС-ийн аль ч сургуулийн оюутан оролцох боломжтой юм.

Олимпиадад бүртгүүлсэн оюутнуудыг “Өгөгдлийн холбоо” 2 р түвшин, “Kомпьютерийн сүлжээний төхөөрөмж” 3 р түвшин, “Компьютерийн сүлжээний аюулгүй байдал” 4 р түвшин гэсэн гурван түвшинд хувааж түвшин бүрийн агуулгад таарсан бодлого өгнө. Олимпиад нь хоёр үе шаттай явагдах бөгөөд хоёрдугаар шатанд түвшин бүрээс тэнцсэн 20 хүртэлх оюутан шалгарна.

Хамрах хүрээ:

Уг олимпиадад МУИС-ийн II, III, IV-р түвшний оюутнууд оролцох боломжтой юм.

Бүртгэл:

  1. Дараах QR code-ийг ашиглан бүртгүүлэх.
  2. 123 тоот лабораторид өөрийн биеэр ирэн бүртгүүлэх.
  3. http://tinyurl.com/net-olympiad хаягаар орж бүртгүүлэх.

Дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл байвал доорхи утсаар холбогдох болон МУИС-ийн 3А байрны 123,125 тоот өрөөнд ирж асууна уу.

 

Утас: 97007799, 75754400 (3308)

Үзсэн : 1055

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/