ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлын зар
2015.03.23

 

ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2015-04-08 нд явагдах тус хурлаас өмнө мэргэжил тус бүрээр тэнхимээр хэлэлцүүлэх юм. Тэнхимээр хэлэлцүүлэхдээ хуралд оролцох оюутан өөрийн удирдагч багштайгаа илтгэлээ хангалттай боллоо гэж үзсэн бол 2015-03-26 ны пүрэв гарагаас өмнө тэнхимд илтгэлийн хураангүй болон илтгэлээ бүрэн эхээр нь хураалгасан байна. Тэнхимд ирсэн илтгэлүүдээс шалгарсныг  ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар явуулах юм. Хурлын удирдамжийг орууллаа

 

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Нэг. Зорилго 

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр сурч, судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй оюутан залуусыг

  • эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах,
  • бичих, илтгэх зэрэг чадвар олгох,
  • эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой болгох,
  • олж авсан мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэглэхэд суралцуулах,
  • эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нь олны хүртээл болгох,
  • харилцан туршлага хуваалцах болон эдгээр чадварыг дүгнэж, урамшуулахад оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго оршино.

 

Хоёр. Зохион байгуулах үйл ажиллагаа  

Эрдэм шинжилгээний хурлыг бакалаврын оюутны болон магистр доктор оюутны гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан явуулна.

Тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд хэсэг тус бүрээр дараах чиглэлүүдийг хамруулан өгүүллийн хураангуйг авна. Үүнд: 

  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем
  • Компьютерийн шинжлэх ухааны салбарууд
  • Электроник, холбооны инженерчлэл
  • Эмбеддэд системийн хөгжүүлэлт
  • Компьютер график, дизайн
  • Биоинформатик
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Ой судлал
  • Хэрэглээний математикийн арга болон хэрэглээ
  • Хими, биологийн инженерчлэл
  • Цөмийн энерги
  • Сэргээгдэх эрчим хүч

 

 

 

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурал нь хэсэг тус бүрд:

  • Инженерчлэл
  • Хэрэглээний шинжлэх ухаан

 

гэсэн 2 салбар хуралдаантайгаар явагдана.

Гурав. Хугацаа  

1-р шат:

Тэнхимүүд оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 03-р сарын 27-ны дотор зохион байгуулж, шалгарсан илтгэлийг хэвлэмэл болон электрон хувилбараар 2015 оны 04-р сарын 01-ний дотор Сургалтын албанд хүргүүлнэ. Хуралд оролцогчид илтгэлийн сэдэв, илтгэгчийн нэрийг  2015 оны 03-р сарын 20-ны дотор тэнхимийн туслахуудад өгнө.

2-р шат:

Сургалтын алба Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 4-р сарын 08-ны өдөр зохион байгуулж, шалгарсан илтгэлийг Сургалтын нэгдсэн албанд хүргүүлнэ.

Дөрөв. Илтгэлд тавих шаардлага  

 

  • Өгүүлэл нь хураангуй, оршил, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Зураг, хүснэгт, диаграмм оруулна.  

Эрдэм шинжилгээний хуралд дараах байдлаар бэлдэнэ:

  • Ямар асуудал байгааг тодорхойлох
  • Тухайн асуудлыг шийдэж болох аргууд
  • Санал болгож байгаа шинэ арга бусад аргаас ямар давуу талтай болох
  • Санал болгосон аргын үр дүн
  • Тайлан бичихдээ IEEE хурлын загварыг ашиглана. (http://www.ieee.org/conferences_events/conferences/publishing/templates.html)
  • Илтгэх хугацаа 8 минут, асуулт хариулт 5 минут /Илтгэгч цагаа баримтална/  

 

Тав. Шалгаруулалт ба шагнал урамшуулал

 

Шалгаруулалтыг ХШУИС-ийн  захирлын тушаалаар батлагдсан комисс шүүнэ. Салбар хуралдаан бүрээр илтгэлийг хэлэлцэж 1, 2, 3-р байр тус бүр нэгийг шалгаруулна. 


• Тэргүүн байр           - 1 Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал /.../
• Хоёрдугаар байр      - 1 Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал /.../
• Гуравдугаар байр    - 1 Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал /.../  

Үзсэн : 897

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/