Идэвхгүй суралцагчдыг сургуулиас хасах тухай
2015.03.02

Идэвхгүй суралцаж байгаа бакалавр, магистрант, докторант оюутнуудыг сургаалиас хасахаар боллоо. Бакалаврын түвшний суралцагчийн хувьд: 2008 оноос өмнө элссэн, 6 дээш улирал идэвхгүй төлөвт суралцаж байгаа, магистрант, докторантын хувьд дараалсан 2 улирал суралцаагүй оюутныг хасахаар боллоо. Магистрант, докторант оюутнуудыг эхлээд тэнхимд нь мэдэгдэж тухайн магистрант, докторанттай уулзаж цаашид хамгаалах боломжтой гэж үзвэл 1 жилийн хугацаанд хамгаалах боломжийг тэнхимийн албан ёсны зөвшөөрлөөр олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн сургалтын албанаас лавлана уу.

Үзсэн : 1065

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/