Жежү Үндэсний Их Сургуулийн солилцооны хөтөлбөрийн оюутан элсүүлэх уулзалтын зар
2015.02.04

МУИС-ийн оюутнууд та бүхнийг Жежү Үндэсний Их Сургуулийн солилцооны хөтөлбөрийн оюутан элсүүлэх уулзалтад урьж байна.

Жежү Үндэсний Их Сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын байгалийн үзэсгэлэнт Жежү хотод байрладаг. Тус сургуулийн 12 бакалаврын, 6 бакалаврын дараах салбар сургуулиудад нийт 15000 гаруй оюутан суралцаж байна. Нийт 1400 гаруй багш, 300 гаруй ажилчидтай.

Тус сургуулийн “Smart Grid & Clean Energy” төслийн багийнхан МУИС-д зочилж, 1 семестрээс 1 жилийн хугацаатай Жежү Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэзээ: 2015 оны 02 сарын 06-ны өдрийн 10:30-д

Хаана: МУИС-ийн 1-р байрны 206 тоотод

Зорилго: Солилцооны оюутан элсүүлэх

Оюутнуудад тавигдах шаардлага:

Electrical engineering, Electronic engineering, Telecommunication engineering чиглэлээр суралцаж байгаа бакалаврын оюутан байх

Нөхцөл: 2015 оны 2-р семестрээс эхлэх

Тэтгэлэг:

Тэтгэлэг 1: 2 оюутан (Сургалтын төлбөр, дотуур байр, 2 талын нислэгийн үнэ багтана)

Тэтгэлэг 2: 4 оюутны дотуур байр мөн эдгээр 4 оюутны мөн 2 хүний нислэгийн 2 талын нислэгийн үнэ мөн тэтгэлэгт багтана.     

Асуух тодруулах зүйлээ studentaffairs@num.edu.mn –аар илгээнэ үү. 

Үзсэн : 598

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/