БИОИНЖЕНЕРЧЛЭЛ ХӨТӨЛБӨР
2023.03.27

                                                              БИОИНЖЕНЕРЧЛЭЛ ХӨТӨЛБӨР

                                                                      ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Хөтөлбөрийн үндэслэл

Орчин үед биоинженерчлэл нь дараах салбаруудаар голчлон хөгжиж байна. Үүнд:

  • Биологийн системийн инженерчлэл: Энэ салбар нь хүрээлэн буй орчинд ээлтэй, нөхөгдөх инженерчлэлийн шийдлүүдийг гаргах дээр төвлөрдөг. Жишээлбэр агаарын бохирдлыг шийдэх, хаягдал усыг биологийн аргаар цэвэршүүлэхэд ашиглана.
  • Биоанагаахйн инженерчлэл: Инженерчлэлийн зарчим, дизайн, концепцыг эрүүл мэндийн зорилгоор ашигладаг. Инженерчлэлийн дизайнчлал, асуудал шийдвэрлэх чадварыг биологийн шинжлэх ухаантай хослуулан оношилгоо, мониторинг, эмчилгээг сайжруулахад чиглэгдэнэ. Тухайлбал хиймэл эрхтэн гарган авах, бионик имплант суулгах, оношилгоо, эмчилгээний багажуудыг бий болгох, эмийг тухайлсан эд, эсэд хүргэх наносистем бий болгох зэрэг процессууд дээр төвлөрдөг.
  • Биопроцессын инженерчлэл нь механик, электроник, аж үйлдвэрлэлийн инженерчлэлийн зарчмуудыг амьд эс, тэдгээрийн субнэгжүүдэй холбоотой асуудлууд дээр ашигладаг.

Тухайлбал:

  • Биомиметрик: Байгаль дээр тохиолдох биологийн обьектуудын модель, систем, элементүүдийг дууриалгасан хиймэл систем бий болгож, хүмүүст хэрэгцээтэй асуудлуудыг шийдэх дээр төвлөрдөг. Тухайлбал вирусын капсулын бүтэц дээр үндэслэсэн наногуурсыг үйлдвэрлэх, АТФ синтезлэгч митохондрийн уургуудын бүтэц дээр үндэслэн наномашин бий болгох гэх мэт.
  • Генийн инженерчлэл: Организмын геномыг молекул биологийн аргачлалуудын тусламжтайгаар өөрчилж, судалгаа болон хэрэглээнд ашиглахуйц организм гаргах авах. Жишээ нь: Ямар нэгэн уургийн судалгаанд зориулан тухайн уургийг кодлогч генийг ажиллагаагүй болгосон нокаут хулгана гарган авах. Энэ чиглэлээр манай биоинженерчлэл хөтөлбөрийн лабораторид Монгол орны байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлаас ашигт генийг олж илрүүлэх судалгааг хийж байна. 

МУИС, ХШУИС дээр байгуулагдаж буй Биотехнологи ба Биоинженерчлэлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас баталсан доорх төрлийн үндэсний хөтөлбөр, Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээр ажиллах боловсон хүчнийг хангана.

  1. "Халдварт өвчинтэй тэмцэх" үндэсний хөтөлбөр (2011-2015) 2011 оны 108-р тогтоол
  2. Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнлд: Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний технологи, биотехнологи сэдэв.
  3. "Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи сэдэв
  4. "Өндөр технологи, мэдээллийн технологи нэвтрүүлэх" тэргүүлэх чиглэлийн хүрээнд: Нанотехнологи, биотехнологи сэдэвт хамаарна.
  5. Монгол Улсын Засгийн газрын 306-р тогтоолоор баталсан Монгол Улсад Үндэсний Инновацийн Тогтолцоог Хөгжүүлэх хөтөлбөр (2008-2015)
  6. Эм, эмийн хэрэгслийн тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн эмийн үндэсний бодлого хэсгийн 4.3-т "Импорт орлох эм, эмнэлэгийн хэрэгслийн үндэсний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого баримтлана" гэж тусгаж өгсөн заалт
  7. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас 2006 онд баталсан Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд, 2020 он хүртэлх Шинжлэх Ухаан, Технологийг Хөгжүүлэх зорилго, зорилт, стратегиуд баримт бичиг болон МУ-ийн Засгийн газрын 2012-2016 оны Мөрийн хөтөлбөрийн 5-р бүлэг: Өнд

 

Батлагдсан төлөвлөгөө энд дарж үзнэ үү.

Үзсэн : 197

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200