ТЭТГЭЛЭГ
2023.03.17
Монгол улсад цөмийн физик, технологийн судалгааны салбарыг үндэслэгчдийн нэг, Монгол улсын цөмийн физикийн шинжлэх ухааны анхны доктор, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Профессор Д.Чүлтэмийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр Цөмийн физикийн сулдалгааны төвөөс гардуулдаг билээ.
Энэхүү тэтгэлэг нь цөмийн физик технологийн чиглэлээр болон энэ чиглэлтэй холбоотой судалгаа хийж МУИС-д суралцаж буй бакалавр, магистрын түвшний суралцагч оюутнуудын билэг оюун, авъяас, ур чадвар, идэвх чармайлтыг дэмжих, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
2022-2023оны хичээлийн жилд МУИС-ийн ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн цөмийн инженэрчлэлийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутан А.Маралмаа, цөмийн технологийн магистрын түвшний оюутан Т.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. БАЯР ХҮРГЭЕ!
Үзсэн : 248

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200