ЯПОНЫ АТОМЫН ЭНЕРГИЙН КОМИССЫН УДИРДЛАГА МОНГОЛД
2022.11.03

Японы Атомын Энергийн Комиссын дарга, доктор Уесака Мицуру Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Сайд нарын түвшний 23 дугаар ээлжит хуралдаанд оролцох далимд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Цөмийн физикийн судалгааны төв, ШУТИС-ийн Уул уурхайн сургууль, Эрчим хүчний сургууль, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид, судлаачид, багш нарын төлөөлөлтэй уулзан, мэдээлэл хийж, санал солицлоо.

Уулзалтад ноён Мицуру Япон улсын цөмийн энергийн салбарт барьж байгаа бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, тэдгээрт ашиглах шинэ технологийн талаар ярив. Улмаар Монгол Улсын эрдэмтэн судлаачид эдгээр технологи дээр хамтран ажиллах боломжтой байгаа талаар дурьдаж, манай улсын судлаачдын сонирхож буй судалгааны сэдвийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрдэмтэн судлаачид цацраг идэвхт ашигт малтмалын олборлох үйлдвэрийн дагалдах элемент болон цөмийн станцын ашигласан түлшнээс оношилгоо, эмчилгээний зориулалтаар эмнэлэгт ашиглах изотопыг ялган авах технологи нь тун хэрэгцээтэй болохыг онцлон илэрхийлж байлаа.

ЦЭК, ХШУИС-ХБИТ, ШУТИС

2022.11.01

Үзсэн : 287

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200