ДОКТОР О.ОДГЭРЭЛ ярилцлага
2019.05.21

Дэлхийн биотехнологийн зах зээл 2025 он гэхэд 727.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ.CLICK TO TWEETХарин биотехнологийн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд 2018 онд 14.05 хувийн цэвэр ашигтай ажилласан байна. Биотехнолгийн салбарын нэг тэргүүлэх чиглэл нь биобэлдмэлийн үйлдвэрлэл юм.  Дэлхийн хамгийн үнэтэй эмийн жагсаалтад багтдаг Soliris л гэхэд 409500 ам.долларын үнэтэй бөгөөд жилийн борлуулалт 300 сая ам.долларCLICK TO TWEET.  Мөн Швейцарийн Roche компанийн өндгөвчний хаврын эсрэг үйлчилгээтэй Avastin эм нь тус компанид жилд  л гэхэд 6.8 тэрбум швейцарь франкийн орлогыг оруулдаг.  Тэгвэл  хорт хавдар, элэгний цирроз өвчинд хэрэглэгддэг өндөр үнэтэй дархлааны уураг  болох интерферон, мөн рекомбинат технологи дээр суурилсан хепатитын Д вирусын оношлуурыг Монгол улсын хэмжээнд анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл болон түүний багийнхан хийж гүйцэтгэжээ. Интерферон нь хамгийн чухал биобэлдмэлийн жагсаалтад зүй ёсоор багтана. Дэлгэрэнгүйг: https://gereg.mn/news/22271?fbclid=IwAR1gTysYPc0WZCWdZmnLJ8eENkcgSgnk97lKuEfZJjo8l3YvNzcARuIzlSI -ээс уншина уу.

 

Үзсэн : 1012

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200