АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН “МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ-2019” ЗАРЛАГДЛАА
2019.04.09

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй ахисан түвшний суралцагчдын сургалт болон судалгааны ажлыг чанарыг дээшлүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах зорилготой.

Тэтгэлгийн болзол: Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар 6-аас доошгүй багц цагийн хичээлийг 3.4-өөс доошгүй голч дүнтэй амжилттай судалсан 2015-2016 оны хичээлийн жилээс хойш элссэн докторант, 2017-2018 оны хичээлийн жилээс хойш элссэн магистрант байх. Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Удирдагч багшийн тодорхойлолт*/Тэтгэлэг авах шаардлагыг хангаж байгаа болон судалгааны ажил хангалттай түвшинд хийгдэж байгаа талаар тодорхойлолтод тусгасан байх/
  • Судалгааны ажлын явцын үр дүнгийн талаарх танилцуулга /судалгааны магистрант, докторант/
  • Өөрийн сурч мэргэжлийн онцлогийг илэрхийлсэн эссе /мэргэжлийн магистрант/

* Судалгааны магистрант, докторантын хувьд удирдагчаас авах, мэргэжлийн магистрантын хувьд хариуцсан багшаас авах

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 25-ны 16.00 цаг хүртэл.

Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 2-р байр, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс

Лавлах утасны дугаар: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Үзсэн : 1054

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200