МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
2018.11.27

   МУИС-ийн 6 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Web of Science” ёслолын арга хэмжээгээр олон улсын JCR индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг нэгдүгээр зохиогч, холбоо барих зохиогч, олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч, хамтран зохиогч гэсэн номинациар тус тус шалгаруулсны зэрэгцээ Монгол Улсын шинжлэх ухаан дээд боловсролын салбарын хамт олонд олон улсын өгөгдлийн сан, мэдээлэл ашиглах боломж нөхцлийг бүрдүүлж судлаачдыг олон улсын хэмжээнд судалгааны бүтээлээ туурвих ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлэн Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулгыг  “МУИС-ийн эрдэм, судлалыг дэмжигч түнш” хэмээн өргөмжлөв.  Тэнхимийн багш нартаа баяр хүргье. Мэдээллийн дэлгэрэнгүйг https://news.num.edu.mn/?p=54012 үзнэ үү.

Нэгдүгээр зохиогч:

  • М.Одсүрэн                              ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • С.Одмаа                                 ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • Н.Жавхлантөгс                       ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим

Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч

  • Ж.Батхүү                            ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • Н.Жавхлантөгс                  ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • О.Одгэрэл                          ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • М.Одсүрэн                         ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим

Хамтран зохиогч

  • Б.Мөнхбат                            ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • Х.Тэгшжаргал                      ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
 

 

 

 

Бэлтгэсэн: Б.Хишигдэлгэр

Үзсэн : 1118

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200