“Цөмийн инженерчлэлийн бодлогын хураамж-I”
2023.03.01

ХШУИС-ийн дэд  профессор С.Одмаа, ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан  магистр магистр Т.Жамъянсүрэн, магистр Б.Хөхсувд, магистр Г.Нарантунгалаг нар хамтран “Цөмийн инженерчлэлийн бодлогын хураамж-I ”  бодлогын хураамж хэвлүүллээ.

Их сургуулийн Цөмийн инженерчлэл, физикийн хөтөлбөрт үзэх цөмийн физик, цөмийн цацрагийн хамгаалалт, цөмийн инженерчлэлийн мэргэжлийн зарим, хичээлийн семинарт энэхүү бодлогын хураамжийг зориулав.

Цөмийн физикийн анхдагч ухагдахуунуудыг түшиглэн цөмийн инженерийн мэдвэл зохих сэдэв, агуулгын хүрээнд Цөмийн инженерчлэлийн үндэс, Нейтрон, реакторын физик, Цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх, хэрэглээ, Цөмийн материал, Цөмийн түлшний цикл, Цацрагийн хамгаалалт, цөмийн хаягдлын менежмент гэсэн хичээлүүдийг семинарт судлах бодлогуудыг агуулсан тул цөмийн инженерчлэлийн хөтөлбөрийн оюутануудын сургалтын чухал хэрэглэгдэхүүн болно.  МУИС-ийн номын сангаас танилцана уу.

  • Эрхлэн гаргасан огноо: 2022
  • ISBN код: 978-9919-27-154-1
  • Хэл: Монгол
  • Хуудасны тоо: 20.3 х.х
  • Цаасны хэмжээ: B5
Үзсэн : 167

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн IIIа байр, 312 тоот
: 75754400-3200