INTENSE

ERASMUS+ INTENSE төслийн тухай


Тус төсөл нь олон улсын болон Европын Холбооны хамтарсан төсөл бөгөөд хамтрагч орнуудад тулгараад буй бодлого зохицуулалтын дутмаг байдал, менежментийн үйл ажиллагааны оновчгүй сонголт, хэрэгцээт технологийн хомс байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх чухал ач холбогдолтой юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд өндөр чанартай, олон талт, эцсийн хэрэглэгчид чиглэсэн судалгаа шаардлагатай байна.

Хамтрагч орнууд болох Монгол, Украин, Вьетнам улсуудын ахисан төвшний сургалт, судалгааны бодлого нь Зөвлөлт Холбоот Орос Улсын загвар, агуулгын дагуу боловсруулагдсан байдаг ба зах зээлд тулгуурласан эдийн засаг, глобалчлалд шилжих явцад докторын төвшний сургалтын системд дэлхийн олон улсад ажиглагдсан, тулгарч байсан асуудлууд үүсээд байгаа юм. Тухайлбал, докторын сургалтын хөтөлбөр нь хамтрагч орнуудын сургалтын системийн нэг хэсэг болон тодорхойлогдсон боловч докторын хөтөлбөрийн оюутнуудын эрдэм шинжилгээний чадавх, шилжих ур чадварыг хөгжүүлэхэд хангалтгүй төвшинд байна. Хамтрагч орнуудад нийтлэг ажиглагдаж буй асуудал нь олон тооны, чанар муутай диссертац, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж буй өгүүллийн тоо бага гэх мэтчилэн байгаа бөгөөд эдгээр нь ихэнхдээ олон улсын төвшний мэдлэг, ур чадвар эзэмшиж чадаагүй, олон улсын шаардлагын талаар хомс мэдээ, мэдээлэлтэй байгаатай холбоотой. Тиймээс докторын сургалтын удирдлагын тогтолцоог сайжруулах, чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэн дээрх асуудлуудыг шийдвэрлэх нь тун чухал юм.

Хамтрагч орнууд дахь төгсөлтийн дараах боловсролын систем шинэчлэгдэж байгаа хэдий ч тогтворгүй удирдлага, зохицуулалтын орчноос шалтгаалан олон тооны тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Гэсэн хэдий ч энэ нөхцөл байдал нь хамтрагч орнууд дахь докторын сургалтын агуулгыг Европын Ахисан Төвшний Боловсрол (European Higher Education (EHEA)) болон Европын судалгааны талбаруудад шилжүүлэн, шинэ, илүү чанартай докторын хөтөлбөртэй болох боломж олгож байгаа юм. Төслийн гол үйл ажиллагаа нь хамтрагч орнууд дахь хамтрагч байгууллагуудын удирдлага, сургалтын бүтэц болон олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэмжээнд явагдах бөгөөд байгалийн ухааны салбарт практик туршлагад суурилсан докторын хөтөлбөр боловсруулах, төсөл дууссаны дараах тогтвортой үйл ажиллагааг хангаж, өргөжүүлэх чадавхыг бий болгоход оршино. Мөн хэд хэдэн улс орнуудыг нэгтгэсэн анхны докторын хөтөлбөр бөгөөд орон тус бүрдээ хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийг хослуулснаараа анхдагч нь болох юм.

 



INTENSE