INTENSE

Олон улсын INTENSE хөтөлбөр


INTENSE удирдагч багш нарын танилцуулга

INTENSE докторын оюутнуудын танилцуулга

INTENSE төслийн хамтрагч байгууллагуудын хуваалцан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, туршилтын хэрэгслүүд

"Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр – INTENSE" төсөл нь шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, докторын оюутнуудыг хамтран удирдах боломжийг олгож буй бөгөөд докторын оюутнуудад дараах судалгааны чиглэлүүдийг санал болгож байна.

Мэргэшил 103 "Дэлхий судлал"

Чиглэл: Хөдөө аж ахуйн цаг уур, агро-экологи

  1. Ургамлын ургалтын процессын загварчлал
  2. Газар тариалангийн бүтээмжид үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн загварчлал
  3. Уур амьсгалын өөрчлөлтийн үед газар тариалангийн хөгжил, өвчин тархалтын загварчлал

Чиглэл: Цаг уур, уур амьсгал судлал

  1. Гадаргуугийн суурь систем болох агаар мандал дахь харилцан үйлчлэлийн физик-статистик загварчлал
  2. Хойд / Өмнөд хагас бөмбөрцгийн олон янзын бүс нутагт макро масштабтай агаар мандлын процессыг судлах
  3. Ойрын ирээдүйд тохиох гантай холбоотойгоор салбар бүрд гарах эдийн засгийн  эрсдэл
  4. Цаг агаарын хүнд, аюултай үзэгдлийг шинжлэх, урьдчилан таамаглах физик-статистикийн аргууд
  5. Уулархаг ба эрэг хавийн салхины хуйлралт

Чиглэл: Гадаргын ус судлал

  1. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй голын оргил урсцын өөрчлөлт
  2. Голын хамгийн бага урсцын тооцооллын параметрт бүс нутгийн болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө
  3. Гидрологийн онцгой үзэгдэл ба хуурайшилтын индексүүдийн хоорондын хамаарал
  4. Үерээс үүдэлтэй гидрологийн эрсдэлийн үнэлгээ
  5. Нам дор газарт шар усны үерийн оргил урсцын орон зайн урт хугацааны гидрологийн урьдчилсан таамаглал
  6. Хуурайшилтын үе дэх хиймэл усан сангуудын усны балансын судалгаа

Чиглэл: Гидроэкологи ба ус

  1. Социалист нийгмээс шилжсэн орнуудад усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээлүүд (усны чанар ба усны нөөцийн менежмент) 
  2. Голын сав газрын менежментийн уур амьсгалын өөрчлөлт ба усны эдийн засгийн үйл ажиллагааны хэсэг
  3. Гадаргын усны гидрологи ба гидроэкологийн нөхцөлд антропоген хүчин зүйлүүдийн үзүүлэх нөлөө

Чиглэл: Далай судлал

  1. Далайн эргийн бүсийн динамик ба хил доторх далайг (далайтай хиллэдэг орнуудад) хамгаалах аргачлалууд
  2. Европын томоохон голуудын адаг хэсгийн экологийн нөхцөл
  3. Далайн эрэг орчмын бүсэд хог хаягдал зайлуулах үйл явцыг оновчлох
  4. Далайн орчинд эм зүйн бүтээгдэхүүний үзүүлэх нөлөө
  5. Далайн орчны менежментийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эргийн болон эрэг дагуух бүсэд гидродинамик, экологийн процессын тоон загварчлалын аргыг ашиглах нь

Мэргэшил 101 "Хүрээлэн буй орчин судлал"

  1. Тодорхой нутаг дэвсгэрийн хүрээлэн буй орчны чанарын систем анализ
  2. Хот суурин газрын хүрээлэн буй орчны нэгдсэн анализ
  3. Хүрээлэн буй орчинд техноген хүчин зүйлийн үзүүлж буй нөлөөллийн анализад ГМС ашиглах нь 
  4. Тодорхой бүс нутгийн агро-экологийн нөхцөлийн үнэлгээ
  5. Органик бохирдуулагчаар бохирдсон хүрээлэн буй орчны онцлог шинж 
  6. Бүс нутгийн үйлдвэрлэл болон хэрэглээнээс ялгарах хог хаягдлын хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэл
  7. Хүрээлэн буй орчны төлөв байдал ба чанарын асуудал
  8. Тодорхой нутаг дэвсгэр, усны бүсийн байгалийн болон амралт зугаалгын чадамж
  9. Амралт, аялал жуулчлалын үйл ажиллагааг сайжруулах
  10. Хар тэнгисийн баруун хойд бүс нутгийн эрэг орчмын хүрээлэн буй орчны төлөв байдал
  11. Гадаргын усны чанарын үнэлгээ
  12. Байгалийн усны чанарыг үнэлэх аргуудын шинжлэх ухааны үндэслэл
  13. Газар шорооны ажлын сөрөг нөлөөллийн үнэлгээ

Мэргэшил 183 "Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын технологи"

  1. Монолитик хавтангийн оронд микро-механик (мөхлөгт), полидисперс материалтай цацрагаас хамгаалах хавтангийн технологи 
  2. Бага таталцлын нөхцөлд левитаци-электрофоретик горимд нэгэн төрлийн бус цахилгаан орон ашиглан нарийн ширхэгт тоосыг цэвэрлэх технологи
  3. Графены оксидын топологийн фазын тусламжтайгаар цацраг идэвхгүйжүүлэх технологи
  4. Графен (графенийн оксид)-ыг комплекс морфологи бүхий систем дэх хүнд металлын болон радионуклидын байгаль орчинд хортой хольцыг мэдрэгчээр ашиглах нь

 

 



INTENSE