INTENSE

Вьетнам дахь INTENSE үндэсний хөтөлбөр


Вьетнам улс дахь INTENSE үндэсний хөтөлбөрийг байгуулахаар 2019 оны 11-р сард зөвшилцөлд хүрсэн (техникийн ажлууд эхэлсэн) бөгөөд 2021 оны 3-р сарын 26-нд Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль нь хамтарсан докторын хөтөлбөрийг боловсруулж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор байгуулагдсан. Тус INTENSE үндэсний хөтөлбөрт Вьетнам улсын бусад их дээд сургуулиуд хамтрах эсэх нь хэлэлцээрийн шатанд явж байна. Үүсгэн байгуулагч гишүүд нь INTENSE сургуулийн хүрээнд хамтарч ажиллах цар хүрээг илүү нарийвчлан авч үзэж, олон улсын INTENSE сүлжээтэй харилцаагаа албан ёсны болгох чиглэлээр ажиллаж байна. Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээрх INTENSE хөтөлбөрийг Хүрээлэн Буй Орчин Судлал, Технологийн Сургууль, Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль дээрх INTENSE хөтөлбөрийг Хүрээлэн Буй Орчны тэнхим тус тус хариуцан ажиллаж байна. INTENSE CBHE Erasmus+ төслийн хүрээнд Вьетнам дахь түнш байгууллагуудын хүрээлэн буй орчныг судлах чиглэлээр салбар дундын докторын сургалтад хамруулах чадварыг ихээхэн нэмэгдүүлсэн. Үүнд төслийн эхний жилд явуулсан нийтлэг хэрэгцээ шаардлагын судалгаа үндэслэн тоног төхөөрөмж авах, докторын оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, тэдгээрийн удирдагч багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, тэдгээрийн агуулгыг шинэчлэн боловсруулах, чанарын баталгаажуулалтын үйл явц, цахим үйлчилгээг багтаасан болно. 

 

 



INTENSE