INTENSE

Монгол дахь INTENSE үндэсний хөтөлбөр


Монгол Улсын Их Сургууль болон Ховд Их Сургууль нь хамтарсан докторын хөтөлбөрийг боловсруулж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар буюу 2019 оны 4-р сарын 26-нд Монгол дахь INTENSE үндэсний хөтөлбөрийг байгуулсан. 2021 оны 4-р сарын 24-ний өдөр INTENSE үндэсний хөтөлбөрийн төлөөлөгчид Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төлөөлөгчийн хамтаар тус сургуулийг INTENSE үндэсний хөтөлбөрт хамруулан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичиг нь оюутнуудыг харилцан бие биенээсээ суралцах, хамтран судалгаагаа гүйцэтгэх боломжоор хангах зорилгоор 2020 онд Улаанбаатард төвтэй их сургуулиудын боловсруулсан өргөн цар хүрээнд хамтран ажиллах санаан дээр үндэслэсэн байна. Мөн тус санамж бичиг нь Монгол дахь INTENSE үндэсний хөтөлбөрийн хамтрагч талуудын хамтын ажиллагааны чиг үүргийг нарийн тусгаж өгсөн үндсэн хамтын ажиллагааны санамж бичигтэй нийцэж буй юм (INTENSE үндэсний хөтөлбөрийн үндсэн санамж бичиг болон Улаанбаатарт төвтэй их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгүүдийг хоёуланг нь энэхүү шинэ санамж бичигт хавсаргасан). Үүсгэн байгуулагч болон шинээр элссэн гишүүд нь INTENSE сургуулийн хүрээнд хамтарч ажиллах цар хүрээг илүү нарийвчлан авч үзэж, олон улсын INTENSE сүлжээтэй харилцаагаа албан ёсны болгох чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын Их Сургууль дээрх INTENSE хөтөлбөрийг Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль (Хүрээлэн Буй Орчин, Ойн Инженерчлэлийн Тэнхим) Шинжлэх Ухааны Сургуультай хамтран хэрэгжүүлж байна. 

Erasmsu+ INTENSE төслийн санхүүжилтээр тохижуулсан компьютерийн лаборатори, Монгол Улсын Их Сургууль:

Erasmsu+ INTENSE төслийн санхүүжилтээр тохижуулсан компьютерийн лаборатори, Ховд Их Сургууль:

 



INTENSE