INTENSE

10 ДАХЬ УДААГИЙН “ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО


2018 оны 10-р сарын 23-аас 25-ы хооронд Киев хотын Хүүхэд Залуучуудын Ордонд зохион байгуулагдсан 10 дахь удаагийн “Орчин Үеийн Боловсролын Шинэчлэл” олон улсын үзэсгэлэн болон 8 дахь удаагийн “дэлхийн Боловсрол” үзэсгэлэнгүүдэд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль оролцлоо.

“Орчин Үеийн Боловсролын Шинэчлэл” үзэсгэлэн нь боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарын инновацийн Украин улс дахь мэргэжлийн цорын ганц форум бөгөөд тус үзэсгэлэнгээр боловсролын салбар дахь шинэ санаануудыг танилцуулдаг байна. Энэ жил тус үзэсгэлэнд 82 ахисан түвшний боловсролын болон судалгааны байгууллага, 334 цогц болосрол болон боловсролын менежментийн байгууллага, Украин улсаас 87 сургалтын төв болон Чех, Словак, Польш, Франц, АНУ болон бусад орнууд, нийт 8 олон улсын боловсролын агентлагаас оролцсон байна. Нийт 3 өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд нийт 11,000 орчим хүн хүрэлцэн иржээ.

Тус үзэсгэлэнд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургуулийг төлөөлж Гадаад харилцааны албаны мэргэжилтнүүд Олег Шаблия (Oleg Shabliy) Лидиа Попова (Lidiia Popova) нар оролцсон бөгөөд ирсэн зочдод сургуулийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон INTENSE төслийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн тараах материал, танилцуулга ханын самбар зэргийг байршуулсан байв.

Үзэсгэлэнгийн төгсгөлд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль “Боловсролын салбарын глобалчлалын дор орчин үеийн боловсролын байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулах гадаад хамтын ажиллагаа” төрөлд алтан медаль болон Орчин үеийн сургалтын технологийг идэвхтэй ашиглаж, танилцуулж буй баярын бичгийг хүртсэн байна.

 



INTENSE