INTENSE

“БОЛОВСРОЛ БА АЖИЛ МЭРГЭЖИЛ – 2018” 33 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КИЕВ ХОТНОО


2018 оны 04-р сарын 19-с 21-ий өдрүүдэд Киев хот дахь Үндэсний Бизнес, Соёлын Хамтын Ажиллагааны Төвд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн “Боловсрол ба Ажил Мэргэжил – 2018” Олон Улсын Үзэсгэлэн”-д Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль оролцсон байна.

Одоогийн байдлаар тус үзэсгэлэн нь Украин болон гаднын орнуудын ахисан түвшний боловсролын хөтөлбөрүүдийн талаар зохион байгуулагддаг Украин улс дахь хамгийн том үзэсгэлэн бөгөөд жил бүр олон оюутан залуус тус үзэсгэлэнд очдог байна. Тус үзэсгэлэн нь олон тооны их сургуулиудыг хамруулан, хоорондоо өөрсдийн туршлага, санал санаачлагыг солилцох, харилцаа холбоо тогтоох боломж олгодог үйл ажиллагаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Украин улсын 40 орчим их сургууль, Европ болон гаднын оруудын нийт 100 их сургууль оролцсон байна.

Тус үзэсгэлэнд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургуулийн танилцуулгыг Гадаад харилцааны албаны мэргэжилтнүүд Катерина Хусиева (Kateryna Husieva), Олександр Салабаш (Oleksandr Salabash) нар танилцуулсан байна. Үзэсгэлэнд их сургуулийн үйл ажиллагаа, ажил мэргэжлийн чиг баримжааны талаарх тараах материал болон ханын самбарыг байршуулсан ба мөн INTENSE төслийн талаар танилцуулга хийгджээ. Үзэсгэлэнгийн төгсгөлд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль “Боловсрол, шинжлэх ухааны салбар дахь олон улсын шилдэг хамтын ажиллагаа” шагнал хүртлээ.

 

 



INTENSE