INTENSE

ҮНДЭСНИЙ ERASMUS ХӨТӨЛБӨР БОЛОН УКРАИН ДАХЬ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ


2018 оны 12-р сарын 13-ы өдөр Львов хот дахь Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн дээр Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP – ийн Үндэсний erasmus хөтөлбөр болон Украин дахь төв байгууллагын (NEO Ukraine) хяналтын ажил хийгдлээ. Хяналтыг Украин дахь төв байгууллагын төлөөлөгчид Иванна Атаманчук (Ivanna Atamanchuk) болон Вероника Ткаченко (Veronika Tkachenko) нар явууллаа.

Тус хяналтын үеэр төслийн зохицуулагч, Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Калев Сепп төслийн сүүлийн үеийн үр дүнг танилцуулсан байна. Мөн Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль, Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль, Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн зэрэг бусад хамтрагч байгууллагууд төслийн явцын тайланг танилцууллаа.

 

 



INTENSE