INTENSE

ХАРКИВ В.Н.КАРАЗИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР INTENSE ТӨСЛИЙН ДОКТОРЫН СЕМИНАР БОЛЛОО


Семинарыг Erasmus хөтөлбөр болон Jean Monnet Project ‘INENCY – Instruments of the EU Environmental Policy’ хамтран зохион байгуулав.

INTENSE төслийн докторын семинарыг “Украин дахь Европын Холбооны Хүрээлэн Буй Орчны Бодлогын Хэрэгсэл” сэдвийн дор 2019 оны 02-р сарын 19-с 21-ий хооронд Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

Харкив (мөн INTENSE төслийн хамтрагч Хөрс Судлал, Агрохимийн Судалгааны Хүрээлэнгээс) болон Львов хотоос ирсэн INTENSE хөтөлбөрийн докторантууд өөрсдийн хийж буй судалгааны ажлаа танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Мөн тус семинарт Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Унгар, Нидерланд улсуудаас зочин илтгэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Украин улсын хүрээлэн буй орчны бодлого, эрдэм шинжилгээ, боловсролын салбар дахь тэргүүлэх байгууллагуудын (тэдгээрийн дотор Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн) төлөөлөгчид, багш, оюутнууд оролцсон.

 



INTENSE