INTENSE

ДОКТОРЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН КУРС, ОДЕСС ХОТ, УКРАИН


2018 оны 12-р сарын 03-аас 14-ы хооронд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль дээр докторын хөтөлбөрийн оюутнуудад зориулсан хичээл явагдсан бөгөөд оролцогч оюутнууд “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим” болон “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” гэсэн сэдвүүдээс сонгон судлах боломжтой сургалт болсон юм.

Сургагч багш нараар Инна Хоменко (Inna Khomenko), Катерина Хусиева (Kateryna Husieva), Свитлана Демианенко (Svitlana Demianenko), Владислав Михаиленко (Vladyslav Mykhailenko) нар ажиллаа.

Сургалтын эхэнд Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн доктор Антон Шкаруба (Anton Shkaruba) нийт оюутнуудад удиртгал хичээл орсон. Тус хичээл нь Skype-р явагдсан бөгөөд оюутнуудын дунд тодорхой нэг сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Доктор Антон Шкаруба оюутнуудад Урьдчилан сэргийлэх зарчмын талаарх шинжлэх ухааны суурь ойлголт болон түүний хэрэглээний жишээнүүдийг тайлбарлаж өгөхийн зэрэгцээ 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP төслийн зуны сургалтуудын хичээлүүдийг заасан байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



INTENSE