INTENSE


2018 оны 11-р сарын 22-нд Erasmus болон Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр (586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP) төслийн хүрээнд “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдвийн дор эрдэм шинжилгээний семинарыг Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн дээр зохион байгуулагдлаа. Семинарт Львов хотын ахисан түвшний боловсролын байгууллага болон орон нутгийн удирдлагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.

Семинарт дараах дөрвөн илтгэгч илтгэл тавьлаа.

Мэрискевич Оксана (Maryskevich Oksana), Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэнгийн Экосистем судлалын хэсгийн ахлах судлаач

Сэдэв: “Львов хотын экологийн асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замууд, 2017-2022 он хүртэлх хүрээлэн буй орчны цогц хөтөлбөрийн жишээн дээр”

Мамчур-Калинец Звенислав (Mamchur-Kalinets Zvenyslav), Иван Франкогийн нэрэмжит Львов хотын Үндэсний Их Сургуулийн Экологийн тэнхимийн эрхлэгч

Сэдэв: “Ухаалаг хотуудыг байгуулах арга замууд”

Заятлер Мирон (Zaytler Myron), Дрогобич Иван Франкогийн нэрэмжит Улсын Боловсролын Их Сургуулийн Экологи, Газарзүйн тэнхимийн эрхлэгч

Сэдэв: “Дрогобич хотод эко-парк байгуулах тухай”

Рожак Володимир (Rozhak Volodymyr), Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэнгийн Экосистем судлалын хэсгийн судлаач

Сэдэв: “Беларус улсад кохион байгуулагдсан “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдэвт зуны сургалтад оролцсон үр дүнгүүд”

 

 



INTENSE