INTENSE

УКРАИН УЛСЫН ХАРКИВ ХОТОД СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


2018 оны 09-р сарын 13-ы өдөр Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль дээр Erasmus болон INTENSE төслийн хүрээнд “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим” сэдэвт семинар зохион байгуулагдлаа.

Илтгэгчид: Хүрээлэн буй орчны факультетын багш, ажилчид - Экологийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны боловсролын тэнхимийн ахлах багш Олександра Волковая (Oleksandra Volkovaia), Экологи, неоэкологийн тэнхимийн инженер Олена Черникова (Olena Chernikova)

2018 06-р сарын 28-аас 07-р сарын 04-ы хооронд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим: Ирээдүйг сэтгэж, Өнгөрснөөсөө суралцаж ажиллах нь” сэдэвт зуны сургалтын ерөнхий үр дүнгүүдээс тус семинарт танилцуулсан байна. Тус зуны сургалт нь Европын Байгаль Орчны агентлагийн хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд Эрдагийн Судалгаа, Технологийн Боловсролын Төв (ERTE)-тэй хамтран Erasmus болон INTENSE төслөөс зохион байгуулсан.

2018 оны 09-р сарын 20-нд Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль дээр Erasmus болон INTENSE төслийн хүрээнд “Байгальд тулгуурласан шийдлүүд, орчин үеийн хотын тогтвортой хөгжлийн суурь болох нь” сэдэвт семинар зохион байгуулагдлаа.

Илтгэгчид: Хүрээлэн буй орчны факультетын оюутнууд – Байгаль орчны хяналт, менежментийн тэнхимийн докторант Викториа Дубченко (Viktoria Dudchenko), Экологи, неоэкологийн тэнхимийн докторант Сергы Шурокоступ (Serhii Shyrokostup)

Тус семинарт 2018 оны 15-аас 26-ы хооронд “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдвийн дор зохион байгуулагдсан зуны сургалтын үр дүнгээс танилцуулсан байна. Тус зуны сургалт нь Европын Байгаль Орчны агентлагийн хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд DAAD хөтөлбөртэй хамтран Erasmus болон INTENSE төслөөс зохион байгуулсан. 

 



INTENSE