INTENSE


2018 оны 15-аас 26-ы хооронд Беларусь улсын Махилёв хотын Беларусь-Оросын хамтарсан их сургууль дээр “Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр – INTENSE; 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP” төслийн хоёр дахь удаагийн зуны сургалт “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Дэмжигч байгууллагуудаар Visegrad International Foundation, ERANET Urban Europe Smart-U-Green болон DAAD хөтөлбөр ажиллалаа.

                                    

Нийт 45 орны 200 орчим бүртгүүлэгчдээс магистрант, докторант, судлаачид, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн нийт 46 оролцогчийг сонгон шалгаруулсан. Оролцогчид Герман, Чех, Унгар, Вьетнам, Монгол, Орос, Энэтхэг, АНУ, Канад, Украин, Молдав, Пакистан, Польш, Латви, Нидерланд, Бразил, Бангладеш, Беларусь зэрэг орнуудаас хүрэлцэн ирсэн байна. Сургалтыг Нидерланд, Итали, Швед, Унгар, Словак, Эстон, Чех, Беларусь, Польш, Герман улсын хот төлөвлөлт, менежментийн чиглэлийн мэргэжилтнүүд удирдан, явуулсан юм.  Сургалт Англи хэлээр явагдсан бөгөөд сургалтын агуулгын хувьд орчин үеийн хот төлөвлөлт, дэд бүтцийн тухай ойлголт, түүний төрлүүд, байгалийн үйл явц, нөхцөл байдалд тулгуурласан шийдлүүд, байгальд ээлтэй технологийн талаар байлаа. Сургалтад оролцогчид Могилевын чийг, намгархаг газар, ой, ойр орчмын түүхийн дурсгалт газруудын талаар судлаж, 7 хэсэгт хуваагдан тухайн газар оронд тулгараад буй асуудлуудад байгальд тулгуурласан шийдлүүдийг дэвшүүлсэн юм. Тус санаануудыг Махилёв хотын ногоон бүсийн хөгжил, хотын ая тух болон байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах бодит үйл ажиллагаанд тусгагдана.

Сургалтад оролцогчид “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сургалтад амжилттай оролцсон сертификатыг гардан авсан бөгөөд Европын кредит үнэлгээний системийн 3.5 кредит цагийг цуглуулсан.

 



INTENSE