INTENSE

“Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим" зуны сургалт


“Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр – INTENSE; 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP” төслийн хүрээнд Европын Хүрээлэн Буй Орчны Агентлагтай хамтран хамгийн анхны зуны сургалтыг “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим: Ирээдүйг сэтгэж, Өнгөрснөөсөө суралцаж ажиллах нь” сэдвийн дор 2018 оны 06-р сарын 28-аас 07-р сарын 4-ий хооронд Унгар улсын Будапешт хотноо зохион байгууллаа. Сургалтын бүх хичээлүүдийн цахим хэлбэрээр заасан тул  INTENSE хөтөлбөрийн бүх гишүүдэд хүртээмжтэй байсан юм. 

Сургалт зохион байгуулагчдын багийн бүрэлдэхүүн Европын Байгаль Орчны Агентлаг (Hans Bruyninckx, David Stanners, Jock Martin), Тогтвортой байдлын гүүр, Бельги улс (Sybille van den Hove), ЭРДА RTE, Нидерланд улс (Anton Shkaruba), Стокхолм хот дахь Resilience төв, Швед улс (Sarah Cornell), Дани Улсын Техникийн Их Сургууль (Steffen Foss Hansen), Корк Их Сургуулийн Коллеж, Ирланд улс (Owen McIntyre), Ion Beam Applications, Бельги улс (Pierre Mottet), Cranfield Их Сургууль, Их Британи (Kenisha Garnett), Байгалийн Нөөц, Хөдөө аж Ахуйн их Сургууль, Австри улс (Hans Peter Nachtnebel) зэрэг улсуудаас ирсэн багш мэргэжилтнүүдээс бүрдсэн.

Сургалтад оролцогчид доктор Kalev Sepp (Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль), Erika Lagzdina (Латви Улсын Их Сургууль), Б.Баярхүү (Ховд Их Сургууль), Н.Оюунчимэг, Б.Хишигжаргал, Ц.Батчулуун (Монгол Улсын Их Сургууль), Olena Chernikova, Oleksandra Volkovaia (Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль), Kateryna Husieva, Inna Khomenko (Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль), Volodymyr Rozhak (Карпатын Экологийн Хүрээлэн), Chi Tran (Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль), Phuong Tran Thi Bich (Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль) нар байлаа.

Сургалт нь дараах таван хэсэгтэйгээр зохион байгуулагдсан:

  1. Тогтвортой байдал руу шилжих нь
  2. Түүх ба алсын хараа
  3. Инноваци, эрсдэл, боломж ба бизнес
  4. Шинжлэх ухаан ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  5. Засаглал дахь сэрэмжлүүлэг, шинэчлэл

Сургалт лекц, хэлэлцүүлэг, тодорхой жишээн дээр ажиллах багийн ажил зэрэг хэлбэрээр явагдсан. Мөн олон нийтэд нээлттэй онлайн хичээл явагдсан.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.  descriptions faculty profiles

 



INTENSE