INTENSE

ЭСТОН УЛСЫН ТАРТУ ХОТОД ТӨСЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


INTENSE төслийн уулзалт Тарту хот дахь Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (EMU) дээр 2016 оны 03-р сарын 21-ээс 23-ы хооронд зохион байгуулагдлаа. Уулзалтад Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (EMU), BOKU, Латви Улсын Их Сургууль (LNU), Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль (OSENU), Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль (KKNU), Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн (IECNASU), Монгол Улсын их Сургууль (NUM), Ховд Их Сургууль (KHU), Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (HUST), Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль (HCMUNRE) зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Калев Сепп (Kalev Sepp) болон Эндла Рэйнта (Endla Reintam) нар ирсэн зочид, төлөөлөгчдийг угтан, тэдэнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсний дараагаар хатагтай Лилиан Арива (Lilian Ariva) Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн докторын хөтөлбөрийн талаар танилцуулав.

Уулзалтын дараагийн хэсэгт хамтрагч орон болон байгууллагуудад хүрэх төслийн үр дүн болон санхүү, захиргааны асуудлуудын талаар танилцуулж, хэлэлцлээ.

Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай хийсэн уулзалтын дараагаар Хөдөө Аж Ахуй, Хүрээлэн Буй Орчны Хүрээлэн дээр Украин, Монгол, Вьетнам улсуудаас ирсэн төлөөлөгчид биечлэн уулзаж, төслийн цаашдын үе шатуудын талаар хэлэлцүүлэг, яриа өргүүллээ.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид Эстон улсын хөдөө бүсэд орших Meenikunno Raised Bog талбайд зочлов.Insert Alt TextInsert Alt TextInsert Alt Text

 

 



INTENSE