INTENSE

INTENSE ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ ЛЬВОВ ХОТНОО


2018 оны 12-р сарын 13-ы өдөр Австри улсын Байгалийн Нөөц, Хөдөө Аж ахуйн Их Сургуулийн профессор  Ханс-Петер Начебел (Hans-Peter Nachtnebel), Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Калев Сепп (Kalev Sepp), Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургуулийн профессор Анатоли Полове (Anatolii Polovyi) нар Львов хот дахь Украин Улсын ШУА-ийн харьяа Карпатын Экологийн Хүрээлэнгийн докторын оюутнууд болон эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

2018 оны 12-р сарын 14-ы өдөр төслийн удирдах зөвлөлийн уулзалт болж өнгөрлөө. 1-6 дугаар ажлын багцын хэрэгжилтийн ахиц, санхүүгийн болон удирдлагын асуудлууд, мөн төслийн үлдээд буй үе шатуудын талаар хэлэлцлээ.

Тус уулзалтад Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (Kalev Sepp, Henri Järv), Австри улсын Байгалийн Нөөц, Хөдөө Аж ахуйн Их Сургууль (Hans-Peter Nachtnebel), Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн (Mykola Kozlovskyi, Iryna Shpakivska, Volodymyr Rozhak), Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль (Anatolii Polovyi, Oleg Shabliy), Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль (Hanna Titenko, Alla Nekos, Kateryna Utkina, Olena Chernikova) зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөлөгчид ирж оролцсон байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



INTENSE