INTENSE

INTENSE ТӨСЛИЙН ХУРАЛ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ВЬЕТНАМ УЛСАД


"Тогтвортой хөгжилд хүрэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход байгалийн баялаг, эрчим хүчийг үр ашигтай ашиглах шинжлэх ухаан, менежментийн шийдэл (SEMREGG 2018)” сэдэвт хурал болон INTENSE төслийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа 2018 оны 11-р сарын 23-аас 24-ы өдрүүдэд Вьетнам улсын Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. 

Тус үйл ажиллагааны үеэр INTENSE - Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөрийн төлөөлөгчид төслийн эхний үр дүнгүүд болон өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм. 2018 оны 11-р сарын 23-ы өдөр Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургуулийн ажилтнуудтай төслийн менежмент, хяналт, хэрэгжилтйн стратегийн талаар ярилцлаа. 2018 оны 11-р сарын 24-ы өдөр Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн удирдлагуудтай (Dr. Ly Thuy, Dr. Hoang Thi Thu Huong) төслийн үр дүн, тэдгээрийн дотор INTENSE институцийн бүтэц, сургалтын хөтөлбөр боловсруулах стратегийн талаар хэлэлцлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



INTENSE