INTENSE

INTENSE START-UP СЕМИНАР, УЛААНБААТАР ХОТ


2018 оны 04-р сарын 29-с 05-р сарын 1-ий өдрүүдэд INTENSE төслийн баг INTENSE Start-Up семинарыг Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгууллаа. Семинарыг Б.Оюунсанаа удирдан явуулсан бөгөөд Олон улсын докторын хөтөлбөрийн талаар тус сургуулийн багш, Монгол улс дахь оролцогч талуудад танилцуулж, тус улсад  INTENSE төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Сургууль болон Ховд Их Сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, докторантууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, мөн INTENSE төслийн дэд зохицуулагч Антон Шкаруба (Anton Shkaruba), Латви Улсын Их Сургуулиас Рэймондс Эрнштэйнс нар хүрэлцэн ирж оролцлоо.

 



INTENSE