INTENSE

ТӨСЛИЙН УУЛЗАЛТ ВЕНА ХОТНОО БОЛЛОО


2018 оны 03-р сарын 26-аас 27-ны өдрүүдэд INTENSE төслийн уулзалт Австри улсын Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургууль (BOKU) дээр зохион байгуулагдлаа. 

Уулзалтын гол зорилго нь хамтрагч талууд өөр хоорондоо туршлагаасаа хуваалцах, тулгамдаад буй асуудлуудад шийдэл, гарцыг хэлэлцэх, төслийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах, 2018 онд хийгдэх ажлуудын талаар ярилцах, төслийн менежментийн дүрэм, журмуудыг танилцуулах,  Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургуулийн үйл ажиллагаа болон холбогдох талуудыг танилцуулахад оршино.

Уулзалтыг Калев Сепп (Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль) болон Ханс Петер Начнебел (Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургууль) нар нээлээ. Мөн Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургуулийн талаар хатагтай Лиза Карл танилцуулсан бол төслийн талаар ерөнхий мэдээллийг Антон Шкаруба танилцуулав. Мөн Украин, Монгол, Вьетнам улсуудад зохион байгуулагдах уулзалтуудын хуваарийн талаар ярилцлаа.

Уулзалтад оролцогчид: Kalev Sepp, Henri Järv, Anton Shkaruba, Diana Pungar (Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль), Hans Peter Nachtnebel, Aron Buzogany, Margarita Calderon-Peter (Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургууль), Raimonds Ernsteins, Janis Lapinskis (Латви Улсын Их Сургууль), Anna Titenko, Kateryna Utkina (Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургууль), Sergiy Stepanenko, Anatolii Polovyi, Oleg Shabliy (Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль), Volodymir Rozhak, Iryna Shpakivska (Украин Улсын ШУА-ийн харъя Карпатын Экологийн Хүрээлэн), Б.Оюунсанаа, С.Гэрэлбаатар (Монгол Улсын Их Сургууль), А.Амаржаргал, Б.Баярхүү (Ховд Их Сургууль), Hoang Thi Thu Huong, Ly Bich Thuy (Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль), Thi Van Ha Nguyen, Xuan Cuong Vu (Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль) нар байлаа.

Илтгэлүүд:

 



INTENSE