INTENSE
  • 2021-05-14 10:34:44

    INTENSE төслийн хамтрагч байгууллагуудын хуваалцан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, туршилтын хэрэгслүүд

    INTENSE бол хүрээлэн буй орчны чиглэлд сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх, нөөц боломжийг хуваалцах замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллаж буй байгууллагуудын стратегийн түншлэл юм. Нөөц боломжийг хуваалцах ажлын эхний хэсэг болох INTENSE төслийн түншүүд болон зочин судлаачдын хамтарсан судалгаа, шинжилгээний ажилд ашиглах боломжтой багаж хэрэгсэл, талбайг хуваалцах явдал юм.
    Цааш унших

  • 2021-05-14 09:01:10

    Вьетнам дахь докторын хөтөлбөрийн элсэлт

    Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Хүрээлэн Буй Орчин, Технологийн Сургууль нь Хүрээлэн Буй Орчны Инженерийн докторын хөтөлбөртөө элсэлт авч байна.   Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
    Цааш унших

  • 2021-05-14 08:42:00

    Вьетнам дахь INTENSE үндэсний хөтөлбөртэй холбоо барих

    Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль INTENSE office, Room 310, C10 Building, Hanoi University of Science and Technology INTENSE төслийн орон нутгийн зохицуулагч: Dr. Ly Bich Thuy, цахим шуудан: thuy.
    Цааш унших

  • 2021-05-14 08:37:10

    Вьетнам дахь INTENSE үндэсний хөтөлбөрийн багш нар

    INTENSE хөтөлбөр нь оюутнууддаа хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн чиглэлээр магистр, докторын зэргийн судалгааны ажлаа чадварлаг багш нараар удирдуулах боломж олгодог. Вьетнам улс дахь удирдагч багш нарын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
    Цааш унших

  • 2021-05-13 04:38:20

    Украин дахь докторын хөтөлбөрийн оюутнууд

    Харкив В. Н. Каразины нэрэмжит Улсын Их Сургууль Svitlana Burchenko: profile Victoria Dudchenko: profile Oleksandra Volkovaya: profile Vladislav Voronin: profile Anastasiia Klieshch: profile Sergii Shyrokostup: profile Alla Shumilova: profile Yana Zalizniak: profile Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль​ Тун удахгүй.
    Цааш унших

  • 2021-05-11 10:34:21

    Украин дахь INTENSE үндэсний хөтөлбөрийн удирдагч багш нар

    INTENSE хөтөлбөр нь оюутнууддаа хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн чиглэлээр магистр, докторын зэргийн судалгааны ажлаа чадварлаг багш нараар удирдуулах боломж олгодог. Украин улс дахь удирдагч багш нарын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
    Цааш унших

  • 2021-05-11 09:13:56

    Монгол дахь INTENSE үндэсний хөтөлбөрт бүртгүүлэх үйл явц ба холбоо барих

    МОНГОЛ ДАХЬ INTENSE ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АХЛАГЧ Профессор О. Алтансүх: танилцуулга, бичлэг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ Монгол дахь INTENSE үндэсний хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагч - О.
    Цааш унших

  • 2021-05-11 09:04:18

    Монгол дахь докторын хөтөлбөрийн оюутнууд

    INTENSE төслийн Монгол талын хамтрагч Монгол Улсын Их Сургууль болон Ховд Их Сургуулийн докторын хөтөлбөрийн оюутнууд INTENSE ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд олж авсан боломж, өөрсдийн хийж судалгааны ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Их Сургууль Ю.
    Цааш унших

  • 2021-05-11 08:53:35

    Монгол дахь INTENSE үндэсний хөтөлбөрийн удирдагч багш нар

    INTENSE хөтөлбөр нь оюутнууддаа хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн чиглэлээр магистр, докторын зэргийн судалгааны ажлаа чадварлаг багш нараар удирдуулах боломж олгодог. Монгол улс дахь удирдагч багш нарын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
    Цааш унших

  • 2021-05-04 10:49:48

    Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

    2021 оны 4-р сарын 29,30 өдрүүдэд Харкив В. Н. Каразины нэрэмжит Улсын Их Сургуулийн Экологийн Боловсрол, Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хүрээлэн буй орчин судлал, хүрээлэн буй орчны удирдлага, тогтвортой хүрээлэн буй орчны менежмент: Боловсрол - Шинжлэх Ухаан - Үйлдвэрлэл - 2021" эрдэм шинжилгээний олон улсын хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
    Цааш унших

  • 2021-05-04 10:30:55

    INTENSE төслийн Монгол талын хамтрагч байгууллага цуврал цахим семинар зохион байгуулна

    Монгол дахь INTENSE докторын хөтөлбөрөөс хамтран ажиллагч судлаачдын судалгааны үр дүн, ололт амжилтаас хуваалцах, хэлэлцэх цуврал цахим семинарыг зохион байгуулахаар хөтөлбөр боловсруулаад байна. Энэхүү цуврал семинар нь 3 жилийн хугацаанд явагдах бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Ховд Их Сургууль, чиглүүлэгчээр доктор Б.
    Цааш унших

  • 2021-04-16 13:31:51

    2021 оны 4-р сарын 2-ны цахим уулзалт

    2021 оны 4-р сарын 2-ны өдөр төслийн зохицуулагч болон Украины хамтрагч байгууллагуудын төлөөллүүд Big Blue Button платформоор цахим уулзалт хийжээ.  Ажлын уулзалтын гол зорилго нь Украйн дахь INTENSE төслийн хэрэгжилт, төслийн дараах тогтвортой байдал, тайлагналын өнөөгийн ахиц дэвшил, гарч буй асуудлуудыг хэлэлцэх байв.
    Цааш унших

  • 2021-04-16 13:17:35

    Вьетнам дахь INTENSE - докторын хөтөлбөр албан ёсоор баталгаажлаа

    2021 оны 3-р сарын 26-ны өдөр Вьетнам улсад INTENSE - докторын хөтөлбөр албан ёсоор баталгаажих эцсийн шатны үйл ажиллагаа болж өнгөрлөө. Вьетнам дахь хамтрагч байгууллагууд болох Ханой хотын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Хүрээлэн Буй Орчин Судлал, Технологийн Сургууль болон Хо Чи Миний Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургуулийн Тогтвортой Байдлын Судалгааны Хүрээлэн хоорондын санамж бичигт талууд гарын үсэг зурснаар INTENSE - докторын хөтөлбөр албан ёсоор баталгаажиж байгаа юм.
    Цааш унших

  • 2021-04-16 12:39:19

    Украин талын төслийн явцын цахим уулзалт боллоо - 2

    2021 оны 3-р сарын 26-ны өдөр Украин талын хамтрагч байгууллагууд INTENSE төслийн хэрэгжилтийн үйл явц, INTENSE докторын сургуулийн үйл ажиллагаа, төслийн ажлын төлөвлөгөөний биелэлт зэргийн талаар цахим уулзалт зохион байгууллаа.     .
    Цааш унших

  • 2021-04-16 11:02:25

    Украин талын төслийн явцын цахим уулзалт боллоо

    2020 оны 11-р сарын 24-ны өдөр INTENSE төслийн Украин талын хамтрагчид төслийн хэрэгжилтийн явцад гарч буй асуудал, хүндрэл болон тэдгээрийн шийдлүүдийн талаар хэлэлцэх цахим уулзалтыг зохион байгуулжээ.    .
    Цааш унших

  • 2021-04-16 10:44:41

    "ERASMUS+ хөтөлбөрөөс би юу сурч авсан бэ?" семинар болж өнгөрлөө

    Олон улсын ERASMUS DAYS-н хүрээнд Украин улсын ШУА-ийн харьяа Карпатын Экологийн Хүрээлэн 2020 оны 10-р сарын 16-ны өдөр "ERASMUS+ хөтөлбөрөөс би юу сурч авсан бэ?" нэртэй семинарыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Семинарт ьус хүрээлэн дээр хэрэгжиж буй ERASMUS+ хөтөлбөрийн төслүүдийн талаар, хөтөлбөрт төсөл болосьруулах болон оюутнуудад суралцах боломжийн талаар ярилцсан байна.
    Цааш унших

  • 2021-04-16 10:21:52

    ERASMUS+ хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалт боллоо

    Олон улсын ERASMUS DAYS-н хүрээнд ERASMUS+ хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалтыг Украин улсын Хракив хот дахь Харкив В. Н Каразины нэрэмжит Улсын Их Сургууль 2020 оны 10-р сарын 17-ны өдөр зохион байгуулсан.
    Цааш унших

  • 2021-04-16 10:12:42

    "ERASMUS+ хөтөлбөрийн хэрэгжилтэд Вьетнамын талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" семинар зохион байгуулагдлаа

    ERASMUS+ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд тус хөтөлбөрт хамрагдаж буй Вьетнам улсын талуудын хамтын ажиллагаа бэхжүүлэх, мөн олон улсын ERASMUS DAYS-г тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль "ERASMUS+ хөтөлбөрийн хэрэгжилтэд Вьетнамын талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" семинарыг 2020 оны 10-р сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.    Семинарын зорилго: - Улс орон даяар хамтын ажиллагаа хоорондын холбоог бэхжүүлэх.
    Цааш унших

  • 2021-04-16 09:49:24

    Украины Шинжлэх Ухааны Академийн гишүүн байгууллагуудад Erasmus+ хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг боллоо

    Украины их сургуулиуд олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладгийн дотор Украины Шинжлэх Ухааны Академийн гишүүн 10 байгууллага Erasmus хөтөлбөрийн хүрээнд төмөл хэрэгжүүлдэг байна. INTENSE төслийн хамтрагч байгууллага болох Украин улсын Львов хот дахь Карпатын Экологийн Хүрээлэн түншлэгч байгууллага олох, төслийн санал боловсруулах, төслийн удирдлага гэх мэт Erasmus+ хөтөлбөрт хамрагдсан туршлагаасаа хуваалцах семинарыг олон улсын ERASMUS DAYS-г тохиолдуулан зохион байгууллаа.
    Цааш унших

  • 2021-04-16 09:34:08

    MY ERASMUS+ фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

    Украин улсын Хракив хот дахь Харкив В. Н Каразины нэрэмжит Улсын Их Сургуулийн Экологийн Сургууль ERASMUS DAYS-г тохиолдуулан MY ERASMUS+ фото зургийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
    Цааш унших

  • 2021-04-16 09:23:31

    ERASMUS DAYS-г тэмдэглэн өнгөрүүллээ

    Украин улсын Хракив хот дахь Харкив В. Н Каразины нэрэмжит Улсын Их Сургууль 2020 оны 10-р сарын 17-ны өдөр ERASMUS DAYS буюу Erasmus-н өдрийг тохиолдуулан тус сургууль дээр хэрэгжиж буй Erasmus-н төслүүдийг танилцуулах, сурталчилах цахим уулзалтыг зохион байгууллаа.
    Цааш унших

  • 2021-04-16 09:04:08

    INTENSE төслийн 2 цахим хичээл батламж гардан авлаа

    INTNSE төслийн хүрээнд боловсруулсан 2 цахим хичээл батламж гардан авлаа. Амжилттай ажилласан Надия Максименко-д баяр хүргэе.
    Цааш унших

  • ERASMUS DAYS-н хүрээнд INTENSE төслийн танилцуулгыг бэлтгэлээ
    2020-10-13 05:58:49

    ERASMUS DAYS-н хүрээнд INTENSE төслийн танилцуулгыг бэлтгэлээ

    2020 оны 10-р сарын 15, 16, 17-ны өдрүүдэд тохиож буй ERASMUS DAYS-д зориулан INTENSE төслийн талаар богино хэмжээний танилцуулга бичлэг бэлтгэлээ. Тус танилцуулга бичлэгийг дараах холбоосоор орж үзнэ үү.
    Цааш унших

  • 2020-10-09 04:58:44

    Монголын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны дүрэм

    Монгол улс дахь улсын их сургууль (үндэсний хөтөлбөр)-ийн үйл ажиллагааны дотоод журмын жишээ болгож МУИС-ийн үндсэн найман дотоод журмыг танилцуулж байна. МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам - 2019.
    Цааш унших

  • 2020-10-09 04:39:58

    INTENSE төслийн докторын оюутнуудын судалгаа

    INTENSE төсөл докторын олон оюутнуудад олон төрлийн боломж олгодог. INTENSE төслийн талаарх тэдний сэтгэгдэл болон тэдгээр оюутнуудын судалгааны сэдэвтэй дараах холбоосоор орж танилцаарай.
    Цааш унших

  • 2020-10-09 04:33:45

    INTENSE төслийн гишүүдээр судалгаагаа удирдуулах боломжтой

    INTENSE төсөл нь тус хөтөлбөрийн оюутнууд Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн чиглэлд магистр болон докторын судалгааны ажлаа төслийн гишүүн багш нараас сонгон удирдуулах боломжийг олгодог. Дараах холбоосоор INTENSE төслийн гишүүн, МУИС-ийн багш нарын мэдээлэлтэй танилцаж, тэдэнтэй холбоо тогтоогоорой.
    Цааш унших

  • 2020-10-09 03:45:25

    INTENSE төслийн хүрээнд цахим хичээлүүдийг бэлтгэлээ

    INTENSE иөслийн хүрээнд МУИС нийт 6 цахим хичээлийг бэлтгэлээ. Дараах холбоосоор орж хичээлүүдийг үзнэ үү. 1.
    Цааш унших

  • 2020-10-09 03:29:46

    INTENSE төслийн хүрээнд МООС бэлтгэлээ

    INTENSE төслийн хүрээнд МУИС Мassive Online Open Courses - МООС буюу Олон нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлүүдийг бэлтгэлээ. Дараах холбоосоор МООС-үүдийг үзнэ үү.
    Цааш унших

  • 2020-10-09 03:13:47

    ERASMUS+ CBHE уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

    Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газартай нягт хамтын ажиллагаатай Боловсрол, Дуу-дүрс, Соёлын Агентлаг (The Education, Audio-Visual, Culture Executive Agency (EACEA)) 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд Дээд Боловсролын Чадавхийг Бэхжүүлэх Төслийн Санал (Calls for proposals for Capacity Building in Higher Education (CBHE))-д шалгарсан 18 төслийн холбогдох дээд боловсролын байгууллагуудыг хамруулсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уулзалт 2019 оны 12-р сарын 4-ны өдрийн 14:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтад INTENSE төслийн 5 гишүүн  (МУИС болон Ховд Их Сургууль) оролцлоо.
    Цааш унших

  • 2020-01-07 08:25:25

    INTENSE төслийн олон улсын хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа

    INTENSE төслийн олон улсын хамтын ажиллагааны гэрээнд Монгол, Украйн, Вьетнам зэрэг бүх INTENSE төслийн түншүүдийн хууль ёсны төлөөлөгчид гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн ахисан түвшний нэгдсэн хөтөлбөрийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдол бүхий баримт бичиг юм .
    Цааш унших

  • Нээлттэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
    2020-01-07 08:17:44

    Нээлттэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

    Украйн улсын Львов хотод 2019 оны 11-р сарын 7-ноос 9-ний хооронд "Ухаалаг ногоон ба ухаалаг цэнхэр: Байгаль орчны менежмент, төлөвлөлт, бодлогын хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл, экосистемийн үйлчилгээний хандлагыг судлах нь" нээлттэй эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурал нь хот болон орон нутгийн тогтвортой байдлыг хангах ногоон шийдлүүдийг нэвтрүүлэх бодлого, удирдлага, технологийн шинэчлэлийг дамжуулах тал дээр голчлон ач холбогдол өгч байв.
    Цааш унших

  • 2020-01-07 07:45:56

    Хамтын ажиллагааны гэрээг байгууллаа

    Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль хооронд INTENSE төслийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.   .
    Цааш унших

  • 2020-01-07 06:57:17

    Нээлттэй лекц зохион байгууллаа

    2019 оны 9-р сарын 25-ны өдөр МУИС, Улаанбаатар хотноо Антон Шкаруба (Anton Shkaruba) "Цөмийн гамшгийн засаглал ба менежмент: Чернобылийн ослын үе ба түүнээс хойших Беларусь улс" сэдвээр нээлттэй лекц уншлаа. Лекцэд Монгол улсын цөмийн энергийн комиссын гишүүд, МУИС-ийн багш нар болон оюутнууд оролцов.
    Цааш унших

  • 2020-01-07 06:03:41

    Түнш байгууллагын айлчлал

    INTENSE төслийн сургалт хөгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 5-р сарын 31-ээс 6-р сарын 6-ны өдрүүдэд Украин Улсын ШУА-ийн харьяа Карпатын Экологийн Хүрээлэнгийн профессор Оксана Марискевич (Oksana Maryskevych), профессор Ирина Шпакивска (Iryna Shpakivska) нар Улаанбаатар хот, Монгол Улсын Их Сургуульд зочиллоо. Айлчлалын үеэр “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба түүний үнэлгээ” ерөнхий сургалтын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөгөө өгсөн юм.
    Цааш унших

  • INTENSE төслийн зохицуулах нэгжийн айлчлал Монголд
    2020-01-07 05:29:08

    INTENSE төслийн зохицуулах нэгжийн айлчлал Монголд

    2019 оны 9-р сарын 23-26-ны өдрүүдэд INTENSE төслийн зохицуулах нэгж нь Монгол дахь Ховд их сургуульд (эрдэм шинжилгээний болон туслах ажилтнууд, захиргаа, оюутнууд болон холбогдох талуудтай уулзалт хийх, их сургуулийн барилга байгууламж болон анги танхим, техник хэрэгсэлтэй танилцах гэх мэт) хяналт шинжилгээний айлчлалыг зохион байгууллаа. Айлчлалын үеэр төсөлтэй холбоотой асуудлаар олон нийтийн зөвлөгөөн, семинар, хэлэлцүүлэг, цаашид хийх арга хэмжээний бэлтгэл ажил зэргийн талаар санал солилцсон байна.
    Цааш унших

  • 2020-01-07 05:07:54

    INTENSE үндэсний гэрээг байгууллаа

    INTENSE төслийн Монгол улс дахь үндэсний гэрээг байгуулж, МУИС, Ховд их сургуулийн INTENSE төслийн түншүүд 2019 оны 4-р сарын 26-ны өдөр Байгаль орчны бодлого, менежмент, технологийн нэгдсэн докторын хөтөлбөрийг байгуулах үндэсний гэрээнд гарын үсэг зурлаа. Дараах холбоосоор гэрээг үзнэ үү.
    Цааш унших

  • WIN! УСНЫ ИННОВАЦИ: БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ, СУРГАЛТ
    2019-04-07 07:42:00

    WIN! УСНЫ ИННОВАЦИ: БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ, СУРГАЛТ

    Тус зуны сургалтыг Erasmus+ CBHE болон INTENSE - Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр төсөл хамтран DAAD – Германы Эрдэм Шинжилгээний Солилцооны Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна. WIN! сургалт нь 2019 оны 12-оос 23-ы хооронд зохион байгуулагдах ба Эстон улсын өмнөд болон баруун хэсэг, мөн Тарту хотноо үйл ажиллагаа явагдана.
    Цааш унших

  • ЭСТОН УЛСЫН ТАРТУ ХОТОД ТӨСЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2019-04-07 07:25:08

    ЭСТОН УЛСЫН ТАРТУ ХОТОД ТӨСЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    INTENSE төслийн уулзалт Тарту хот дахь Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (EMU) дээр 2019 оны 03-р сарын 21-ээс 23-ы хооронд зохион байгуулагдлаа. Уулзалтад Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (EMU), BOKU, Латви Улсын Их Сургууль (LNU), Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль (OSENU), Харкив В.
    Цааш унших

  • ХАРКИВ В.Н.КАРАЗИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР INTENSE ТӨСЛИЙН ДОКТОРЫН СЕМИНАР БОЛЛОО
    2019-04-07 07:22:03

    ХАРКИВ В.Н.КАРАЗИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР INTENSE ТӨСЛИЙН ДОКТОРЫН СЕМИНАР БОЛЛОО

    Семинарыг Erasmus хөтөлбөр болон Jean Monnet Project ‘INENCY – Instruments of the EU Environmental Policy’ хамтран зохион байгуулав.       INTENSE төслийн докторын семинарыг “Украин дахь Европын Холбооны Хүрээлэн Буй Орчны Бодлогын Хэрэгсэл” сэдвийн дор 2019 оны 02-р сарын 19-с 21-ий хооронд Харкив В.
    Цааш унших

  • ДОКТОРЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН КУРС, ОДЕСС ХОТ, УКРАИН
    2019-04-07 07:16:56

    ДОКТОРЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН КУРС, ОДЕСС ХОТ, УКРАИН

    2018 оны 12-р сарын 03-аас 14-ы хооронд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль дээр докторын хөтөлбөрийн оюутнуудад зориулсан хичээл явагдсан бөгөөд оролцогч оюутнууд “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим” болон “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” гэсэн сэдвүүдээс сонгон судлах боломжтой сургалт болсон юм.       Сургагч багш нараар Инна Хоменко (Inna Khomenko), Катерина Хусиева (Kateryna Husieva), Свитлана Демианенко (Svitlana Demianenko), Владислав Михаиленко (Vladyslav Mykhailenko) нар ажиллаа.
    Цааш унших

  • ЛЬВОВ ХОТНОО ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2019-04-07 07:15:21

    ЛЬВОВ ХОТНОО ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    2018 оны 11-р сарын 22-нд Erasmus болон Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр (586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP) төслийн хүрээнд “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдвийн дор эрдэм шинжилгээний семинарыг Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн дээр зохион байгуулагдлаа. Семинарт Львов хотын ахисан түвшний боловсролын байгууллага болон орон нутгийн удирдлагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.
    Цааш унших

  • ҮНДЭСНИЙ ERASMUS ХӨТӨЛБӨР БОЛОН УКРАИН ДАХЬ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ
    2019-04-07 07:14:10

    ҮНДЭСНИЙ ERASMUS ХӨТӨЛБӨР БОЛОН УКРАИН ДАХЬ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ

    2018 оны 12-р сарын 13-ы өдөр Львов хот дахь Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн дээр Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP – ийн Үндэсний erasmus хөтөлбөр болон Украин дахь төв байгууллагын (NEO Ukraine) хяналтын ажил хийгдлээ. Хяналтыг Украин дахь төв байгууллагын төлөөлөгчид Иванна Атаманчук (Ivanna Atamanchuk) болон Вероника Ткаченко (Veronika Tkachenko) нар явууллаа.
    Цааш унших

  • INTENSE ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ ЛЬВОВ ХОТНОО
    2019-04-07 07:10:23

    INTENSE ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ ЛЬВОВ ХОТНОО

    2018 оны 12-р сарын 13-ы өдөр Австри улсын Байгалийн Нөөц, Хөдөө Аж ахуйн Их Сургуулийн профессор  Ханс-Петер Начебел (Hans-Peter Nachtnebel), Эстон Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор Калев Сепп (Kalev Sepp), Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургуулийн профессор Анатоли Полове (Anatolii Polovyi) нар Львов хот дахь Украин Улсын ШУА-ийн харьяа Карпатын Экологийн Хүрээлэнгийн докторын оюутнууд болон эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа. 2018 оны 12-р сарын 14-ы өдөр төслийн удирдах зөвлөлийн уулзалт болж өнгөрлөө.
    Цааш унших

  • INTENSE ТӨСЛИЙН ХУРАЛ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ВЬЕТНАМ УЛСАД
    2019-04-07 07:08:03

    INTENSE ТӨСЛИЙН ХУРАЛ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ВЬЕТНАМ УЛСАД

    "Тогтвортой хөгжилд хүрэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход байгалийн баялаг, эрчим хүчийг үр ашигтай ашиглах шинжлэх ухаан, менежментийн шийдэл (SEMREGG 2018)” сэдэвт хурал болон INTENSE төслийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа 2018 оны 11-р сарын 23-аас 24-ы өдрүүдэд Вьетнам улсын Хо Чи Мин хот дахь Байгалийн Нөөц, Хүрээлэн Буй Орчны Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.   Тус үйл ажиллагааны үеэр INTENSE - Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөрийн төлөөлөгчид төслийн эхний үр дүнгүүд болон өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.
    Цааш унших

  • ЛЬВОВ ХОТНОО ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2019-04-07 07:03:45

    ЛЬВОВ ХОТНОО ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    2018 оны 11-р сарын 22-нд Erasmus болон Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр (586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP) төслийн хүрээнд “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдвийн дор эрдэм шинжилгээний семинарыг Украин Улсын ШУА-ийн харъяа Карпатын Экологийн Хүрээлэн дээр зохион байгуулагдлаа. Семинарт Львов хотын ахисан түвшний боловсролын байгууллага болон орон нутгийн удирдлагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.
    Цааш унших

  • “БОЛОВСРОЛ БА АЖИЛ МЭРГЭЖИЛ – ОЮУТНУУДЫН ӨДӨР 2018” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН
    2019-04-07 07:01:33

    “БОЛОВСРОЛ БА АЖИЛ МЭРГЭЖИЛ – ОЮУТНУУДЫН ӨДӨР 2018” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН

    2018 оны 11-р сарын 15-аас 17-ы өдрүүдэд Киев хот дахь Үндэсний Бизнес, Соёлын Хамтын Ажиллагааны Төвд зохион байгуулагдсан “Боловсрол ба Ажил Мэргэжил – Оюутнуудын Өдөр 2018” Олон Улсын Үзэсгэлэн”-д Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль оролцсон байна.     Одоогийн байдлаар тус үзэсгэлэн нь Украин болон гаднын орнуудын ахисан түвшний боловсролын хөтөлбөрүүдийн талаар зохион байгуулагддаг Украин улс дахь хамгийн том үзэсгэлэн бөгөөд жил бүр олон оюутан залуус тус үзэсгэлэнд очдог байна.
    Цааш унших

  • 2019-04-07 06:24:44

    10 ДАХЬ УДААГИЙН “ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

    2018 оны 10-р сарын 23-аас 25-ы хооронд Киев хотын Хүүхэд Залуучуудын Ордонд зохион байгуулагдсан 10 дахь удаагийн “Орчин Үеийн Боловсролын Шинэчлэл” олон улсын үзэсгэлэн болон 8 дахь удаагийн “дэлхийн Боловсрол” үзэсгэлэнгүүдэд Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль оролцлоо.     “Орчин Үеийн Боловсролын Шинэчлэл” үзэсгэлэн нь боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарын инновацийн Украин улс дахь мэргэжлийн цорын ганц форум бөгөөд тус үзэсгэлэнгээр боловсролын салбар дахь шинэ санаануудыг танилцуулдаг байна.
    Цааш унших

  • 2019-04-07 06:19:15

    УКРАИН УЛСЫН ХАРКИВ ХОТОД СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    2018 оны 09-р сарын 13-ы өдөр Харкив В. Н. Каразины нэрэмжит Улсын Их Сургууль дээр Erasmus болон INTENSE төслийн хүрээнд “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим” сэдэвт семинар зохион байгуулагдлаа.
    Цааш унших

  • “УХААЛАГ ХОТУУДЫГ БАЙГУУЛАХ БАЙГАЛЬД ТУЛГУУРЛАСАН ШИЙДЛҮҮД” СЭДЭВТ ЗУНЫ СУРГАЛТ, МАХИЛЁВ ХОТ
    2019-04-07 06:13:49

    “УХААЛАГ ХОТУУДЫГ БАЙГУУЛАХ БАЙГАЛЬД ТУЛГУУРЛАСАН ШИЙДЛҮҮД” СЭДЭВТ ЗУНЫ СУРГАЛТ, МАХИЛЁВ ХОТ

    2018 оны 15-аас 26-ы хооронд Беларусь улсын Махилёв хотын Беларусь-Оросын хамтарсан их сургууль дээр “Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр – INTENSE; 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP” төслийн хоёр дахь удаагийн зуны сургалт “Ухаалаг хотуудыг байгуулах байгальд тулгуурласан шийдлүүд” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Дэмжигч байгууллагуудаар Visegrad International Foundation, ERANET Urban Europe Smart-U-Green болон DAAD хөтөлбөр ажиллалаа.
    Цааш унших

  • 2019-04-07 06:09:59

    УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    “Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн Ахисан Түвшний Нэгдсэн Хөтөлбөр – INTENSE; 586471-EPP-1-2017-1-EE-EPPKA2-CBHE-JP” төслийн хүрээнд Европын Хүрээлэн Буй Орчны Агентлагтай хамтран хамгийн анхны зуны сургалтыг “Тогтвортой байдлын шилжилтийн хүрээнд урьдчилан сэргийлэх зарчим: Ирээдүйг сэтгэж, Өнгөрснөөсөө суралцаж ажиллах нь” сэдвийн дор 2018 оны 06-р сарын 28-аас 07-р сарын 4-ий хооронд Унгар улсын Будапешт хотноо зохион байгууллаа. Сургалтын бүх хичээлүүдийн цахим хэлбэрээр заасан тул  INTENSE хөтөлбөрийн бүх гишүүдэд хүртээмжтэй байсан юм.
    Цааш унших

  • INTENSE START-UP СЕМИНАР, УЛААНБААТАР ХОТ
    2019-04-07 06:00:44

    INTENSE START-UP СЕМИНАР, УЛААНБААТАР ХОТ

    2018 оны 04-р сарын 29-с 05-р сарын 1-ий өдрүүдэд INTENSE төслийн баг INTENSE Start-Up семинарыг Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгууллаа. Семинарыг Б.
    Цааш унших

  • 2019-04-07 05:56:48

    “БОЛОВСРОЛ БА АЖИЛ МЭРГЭЖИЛ – 2018” 33 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КИЕВ ХОТНОО

    2018 оны 04-р сарын 19-с 21-ий өдрүүдэд Киев хот дахь Үндэсний Бизнес, Соёлын Хамтын Ажиллагааны Төвд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн “Боловсрол ба Ажил Мэргэжил – 2018” Олон Улсын Үзэсгэлэн”-д Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их Сургууль оролцсон байна.       ү       Одоогийн байдлаар тус үзэсгэлэн нь Украин болон гаднын орнуудын ахисан түвшний боловсролын хөтөлбөрүүдийн талаар зохион байгуулагддаг Украин улс дахь хамгийн том үзэсгэлэн бөгөөд жил бүр олон оюутан залуус тус үзэсгэлэнд очдог байна.
    Цааш унших

  • INTENSE START-UP СЕМИНАР, ХАРКИВ ХОТ
    2019-04-07 05:48:17

    INTENSE START-UP СЕМИНАР, ХАРКИВ ХОТ

    2018 оны 04-р сарын 18-с 04-р сарын 20-ы өдрүүдэд INTENSE Start-Up семинарыг Харкив В. Н. Каразины нэрэмжит Улсын Их Сургууль дээр зохион байгууллаа.
    Цааш унших

  • 2019-04-07 05:20:53

    ТӨСЛИЙН УУЛЗАЛТ ВЕНА ХОТНОО БОЛЛОО

    2018 оны 03-р сарын 26-аас 27-ны өдрүүдэд INTENSE төслийн уулзалт Австри улсын Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургууль (BOKU) дээр зохион байгуулагдлаа.   Уулзалтын гол зорилго нь хамтрагч талууд өөр хоорондоо туршлагаасаа хуваалцах, тулгамдаад буй асуудлуудад шийдэл, гарцыг хэлэлцэх, төслийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах, 2018 онд хийгдэх ажлуудын талаар ярилцах, төслийн менежментийн дүрэм, журмуудыг танилцуулах,  Вена хот дахь Байгалийн Нөөц, Хөдөө Аж Ахуйн Сургуулийн үйл ажиллагаа болон холбогдох талуудыг танилцуулахад оршино.
    Цааш унших



INTENSE