INTENSE

Вьетнам дахь докторын хөтөлбөрийн элсэлт

 
2021-05-14 09:01:10

Ханой хот дахь Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Хүрээлэн Буй Орчин, Технологийн Сургууль нь Хүрээлэн Буй Орчны Инженерийн докторын хөтөлбөртөө элсэлт авч байна. 

Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. https://inest.hust.edu.vn/thong-tin-ts-sdh.

Хүрээлэн Буй Орчин, Технологийн Сургууль нь Европ, Азийн их дээд сургуулиудын хамтарсан Хүрээлэн Буй Орчны Бодлого, Менежмент, Технологийн докторын хөтөлбөр болох INTENSE төслийн гишүүн юм. Тус төсөлд Еврпын талаас Австри улсын Байгалийн Нөөц, Хөдөө Аж ахуйн Их Сургууль, Эстони Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Латви Улсын Их Сургууль, Одесс хот дахь Улсын Хүрээлэн Буй Орчны Их сургууль, Харкив В.Н.Каразины нэрэмжит Улсын Их Сургуулиуд хамтран ажилладаг. 

Хүрээлэн Буй Орчин, Технологийн Сургуулийн докторын хөтөлбөрт элссэнээр INTENSE төслийн хүрээнд дараах боломжуудыг таньд олгож байна.

  • INTENSE төслийн сургалтуудад хамрагдан шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хандлагын талаар шинэ мэдлэг олж авах
  • Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, инженерчлэлтэй холбоотой богино хугацааны олон улсын сургалтуудад хамрагдах
  • INTENSE төслийн хамтрагч их дээд сургуулиудаас хүрээлэн буй орчны бодлого, менежмент, инженерийн чиглэлээр мэргэшсэн профессоруудаас мэргэжлийн удирдамж авах
  • INTENSE төслийн хамтрагч их дээд сургуулиудын олон улсын семинарт оролцох

 



INTENSE