МУИС-ийн эрдмийн зөвлөлд ХШУИС-ийн багш нарын төлөөлөл сонгох сонгууль болно.
МУИС-ийн шинэчилсэн дүрмийн дагуу “МУИС-ийн эрдмийн зөвлөл”-д ХШУИС-ийн багш нарын төлөөлөл 5 гишүүнийг сонгох хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ны 07.30 цагт Хичээлийн 3-р байрны 114 тоот өрөөнд болно. Профессорын орон тоон дээр ажиллаж байгаа багш нар бүгд нэр дэвших бололцоотой. Хурал зохион явуулах удирдамжийг аттач хийлээ. Ирц бүрдээгүй тохиолдолд хурал эхлэхгүй учир хуралдаа хожигдохгүй ирэхийг доктор багш нарт сануулж байна. ...