Шарын Отгонсүрэн
МУИС-ийн "Ус судлал"-ын мэргэжлийн хөтөлбөрт суралцаж төгссөн.
2012 онд Газарзүй-геологийн сургуульд “Гол мөрний ирээдүйн урсацыг тооцох асуудалд” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2010-2011 оны хичээлийн жилээс Цаг уур, ус судлалын тэнхимд хичээлийн туслах ажилтанаар, 2012-2013 II улирлаас дадлагажигч багшаар, 2014-2015 оны хичээлийн жилээс багшаар ажиллаж байна. Гадаргын усны нөөц, горим, судалгаагүй гол мөрний урсацын тооцоо, сав газрын гадаргын өөрчлөлт, усны баланс зэрэг судалгааны ажлын чиглэлтэй.