ERASMUS+
Эрасмус Плас төслүүд
ХШУИС дээр Европийн холбооны улсын Эрасмус Плас төслийн хүрээнд дараах төслүүд хэрэгжиж байна.
TAckling the Climate change through Modernizing Environmental Engineering program - “Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь”
Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрөөр санхүүжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” төсөл манай орны хүрээлэн буй орчин, инженерчлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын чанарыг сайжруулах зорилготой. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд хамтрагч сургуулиуд дээр хэрэгжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэл” хөтөлбөрийг орчин үеийн чиг хандлага, техник, технологийн дэвшил болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлж хүрээлэн буй орчин болон инженерчлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг суралцагчдад төлөвшүүлэх, энэ чиглэлийн сургалт, судалгааны дэд бүтэц болон хүний нөөцийг чадавхижуулахад чиглэгдэнэ.
Тус төсөлд Сзегедийн их сургууль, Оулугийн их сургууль, Монгол улсын их сургууль, Монгол Германы хамтарсан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургууль хамтран оролцож байна.
Тус төсөл нь олон улсын болон Европын Холбооны хамтарсан төсөл бөгөөд хамтрагч орнуудад тулгараад буй бодлого зохицуулалтын дутмаг байдал, менежментийн үйл ажиллагааны оновчгүй сонголт, хэрэгцээт технологийн хомс байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх чухал ач холбогдолтой юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд өндөр чанартай, олон талт, эцсийн хэрэглэгчид чиглэсэн судалгаа шаардлагатай байна. Цааш унших
Энэхүү төслийн зорилго нь тухайн салбарт гарсан хөгжил дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон МХХТ-ийн цахим сургалтаар виртуал хөдөлгөөнт боломжид нийцүүлэн магистрын хөтөлбөрийг шинэчлэх замаар Монголын зорилтот их сургуулиуд дахь инженерчлэлийн ухааны дээд боловсролыг шинэчлэх болон олон улсын чанартай болгоход оршино. Цааш унших
SMARTCITY: Innovative Approach Towards a Master Program on Smart Cities Technologies / SMRCITY
Европын холбооноос дээд боловсролын чанарыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэгжүүлдэг Erasmus+ төслийн хүрээнд <<“Ухаалаг хотын технологи” магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэлэг арга барил>> сэдэвт төслийг 2018 оны 12 сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Тус төсөлд Орос, Болгарь Австри, Грек, Латви, Казакистан, Монгол улсын 11 их дээд сургууль, 3 бизнесийн байгууллага оролцож байна. Төслийн хүрээнд ухаалаг хотыг бүтээх мэргэжилтний эрэлт хэрэгцээ болон тавигдах шаардлагыг судлан, оролцогч сургуулиудын дунд хамтран хэрэгжүүлэх магистрын хосолсон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх юм. Тус хөтөлбөрийн суралцагч нь оюутан солилцоогоор суралцан хос дипломтой төгсөх болно. Цааш унших
URBAN RESILIENCE AND ADAPTATION FOR INDIA AND MONGOLIA:
curricula, capacity, ICT and stakeholder collaboration to support green & blue infrastructure and nature-based solutions
619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP
ЭНЭТХЭГ БА МОНГОЛ УЛСЫН ХОТ СУУРИН ГАЗРЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТЭСВЭРЛЭХ ЧАДВАР, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ БАЙДАЛ:
Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа – URGENT төсөл
619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP
Энэхүү төслийн зорилго нь төслийн түнш орнууд болох Монгол болон Энэтхэг улсуудад уур амьсгалд тэсвэртэй, ээлтэй, амьдрах боломжтой хотуудын ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд суурилсан шийдлүүдийг (GBI & NBS) сурталчлах явдал юм. Энэ зорилтыг дараахь зорилтуудын дагуу хэрэгжүүлнэ.
- Хамтрагч байгууллагуудын сонгосон ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд суурилсан шийдэлтэй хамааралтай баклавар, магистр, докторын хөтөлбөрүүдийг шинэчлэхийн тулд эцсийн хэрэглэгчдэд чиглэсэн, бодлоготой холбоотой болгох, дээд боловсролын болон насан туршийн боловсролын түвшинд орлуулан ашиглаж болох 6 модулийг боловсруулах
- Мэдээллийн технологи, Европын Холбооны их дээд сургуулиуд ба оролцогч талуудын дунд боловсролын үйл явцыг сайжруулах, академик ажлын урсгалыг дэмжих зорилгоор URGENT хамтын ажиллагааны сургалтын платформ, онлайн сургалтын үйлчилгээг хөгжүүлэх
- Эцсийн хэрэглэгчдэд санал хүсэлтийн тогтвортой механизмыг бий болгох, дасан зохицох, дадлага хийхтэй холбоотой сургалтын агуулга, мэдлэгийг хамтран үйлдвэрлэх боломж, төслийн дараах курс боловсруулах, заахад оролцогч талуудын дэмжлэгийг бий болгох
- Эрдэм шинжилгээний харилцан солилцоо, хамтарсан туршилтын байгууламж, хамтарсан судалгааны чадавхийг хөгжүүлэх
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй. /Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
Disclaimer
The European Commission support for the production of this publication does not constitute an endorsement of the contents which reflects the views only of the authors, and the Commission cannot be held responsible for any use which may be made of the information contained therein.
This project No. 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP has been funded by Erasmus+ CBHE program of the European Union.