ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны нээлттэй лабораторийн нээлт, үйл ажиллагааны танилцах өдөрлөг болно.

Нийтэлсэн огноо: 2015-09-30 03:26:37

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны нээлттэй лабораторийн нээлт, шинэ тоног төхөөрөмжүүд, бүх сургуулийн багш оюутнууд хамтарсан судалгаа хийх баг бүрдүүлэх, мэдээллийн технологийн шинэ боломжуудтай танилцуулах өдөрлөг ШУТИС-ийн Е-Нээлттэй Институтын байранд болно.

Энэхүү арга хэмжээнд оролцсоноор
- Сүүлийн үеийн шинэ технологиудтай танилцах
- Эдгээр технологи ашигласан судалгааг хийдэг, хамтарч ажиллах боломжтой Японы профессоруудын семинарт сууж, хамтарсан хөтөлбөр, хамтарсан судалгаа хийх боломжуудын талаар санал солилцох
- ЭШ, судалгааны шинэлэг сэдэв сонгох
- Хамтарсан судалгааны багт орж ажиллах, хамтарч старт-ап байгуулах
- Японд болдог олон улсын үзэсгэлэн, тэмцээнд оролцсон монгол оюутнуудын бүтээлүүд
г.м-тэй танилцах юм.
 
Мэдээллийн технологи нь бүх салбарыг хамарсан шийдлүүдийг бий болгодог тул олон төрөл мэргэжлийн хүмүүс хамтран ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Уг лабораторийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны танилцуулгыг доорх файлаас харна уу.