Азийн бүсийн оюутны программчлалын 46-р олимпиадад МУИС-ийн баг амжилттай оролцлоо.
2023.02.14


Цар тахлын нөхцөл байдал хүнд хэцүү байгаа тул зохион байгуулагч орны зүгээс 91 багаа
өндөр хяналтын доор онлайнаар хүлээн авч оролцуулсан бөгөөд дэлгэцийн 5 цагийн бичлэг,
тал, урд хойд камер, панорама камер зэргийг урт хугацааны турш хянан үзэж шалгаруулалтаа
явуулснаараа онцлог байлаа.
Манай NUM-JBKH баг тус уралдаанд оролцохдоо оролцогч бусад бүх багаас хамгийн түрүүнд
4 минутад эхний бодлогоо шийдвэрлэж МУИС-ийнхаа эрхэм нэрийг өндөрт өргөж монгол
хүний оюуны нэгэн шинэ нэн хэрэгтэй программчлах өндөр ур чадвартайгаа харуулсан
гайхалтай амжилтын эзэд болцгоолоо. Мөн багш Г.Багаболд нь 12 жилийн өмнө Далиан хотод
болсон олимпиадад МУИС-ийнхаа багийг мөн удирдан оролцож мөнгөн медаль хүртэж
байсан тул хошой мөнгөн медальт дасгалжуулагч багш болж энэхүү олимпиадаар амжилтаа
давтлаа.
Дашрамд дурдахад Азийн бүсийн олимпиадад оролцоход идэвх зүтгэл гаргаж олимпиадын
зохион байгуулалтын өндөр шаардлагыг биелүүлж сургуулийн талаас олимпиадын хянагч,
туслахаар сайн дураараа ажилласан ХШУИС-ийн Компьютерын ухааны хөтөлбөрийн оюутан
Б.Туул, Ж.Нурбек, Программ хангамжийн хөтөлбөрийн оюутан Х.Баярцогт нарт МУИС-
ийнхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн
ерөөе.
Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой!

Үзсэн : 82

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр