“МКУТ”-ийн оюутны эрдэм шинжилгээний ажлын уралдааны удирдамж
2021.01.21

Зорилго: Оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, багш оюутнуудын хамтын ажиллагааг дэмжих

Хамрах хүрээ:

  • МУИС, ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн бакалавр, магистрын түвшний оюутнууд

Тавигдах шаардлага:

  • 1-2 оюутантай баг

  • Удирдагч багштай байх

  • Багш болон оюутны хамтарсан баг эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ирүүлнэ. Сэдэв чөлөөтэй. Эрдэм шинжилгээний ажлын танилцуулга болон өөр бусад шаардлагатай материалуудыг хамтад нь .zip өргөтгөлтэйгөөр илгээх.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2021 оны 03 дугээр сарын 20-ны 23:59 хүртэл

Бүтээл хүлээн авах хаяг:  erdenesuren.b@seas.num.edu.mn /Имэйлийн Subject хэсгийг дараах байдлаар ирүүлнэ үү/

[МКУТ-Эрдэм Шинжилгээний ажлын уралдаан] Багийн нэр Бүтээлийн нэр

Шалгаруулах арга: 4-р сарын эхний 7 хоногт зохион байгуулагдах тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдах бөгөөд шилдэг 3 бүтээлийг шалгаруулна. 

Шагналын сан 3 сая:

  • Тэргүүн байр-1, өргөмжлөл, 1,000,000 төгрөг

  • Дэд байр-1, өргөмжлөл,  800,000 төгрөг

  • Гутгаар байр-1, өргөмжлөл,  600,000 төгрөг

  • Нийт оролцогчдын тооноос хамааран бүх оролцогчдод мөнгөн шагнал

Үзсэн : 528

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр