Гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, Рига хотод амжиргааны зардалгүй, эх орондоо ирж чадалгүй гацаад байсан билээ. Энэ үед МУИС-ийн удирдлагууд оюутнуудынхаа хүнд нөхцөлийг харгалзаж, хүсэлтийг нь үндэслэн мөнгөн тусламж илгээсэн явдалд гүн талархал илэрхийлье.
О.Дариймаа, Б.Нямхүү нар 2020 оны 07 дугаар сарын 26-ны Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд 21 хоногийн тусгаарлалтаас гарч, гэртээ тусгаарлагдаж байгаа билээ. 2020-2021 оны намрын улирлаас эхлэн МУИС-даа үргэлжлүүлэн суралцах юм.