“Криптографын үндэс” ном нь Криптографын үндсэн сэдвүүд болох криптографын элементар математикийн ба дээд алгебрийн суурь ойлголтууд, Криптографын Блокон ба Фейстелийн шифрлэлтүүд, DES алгоритм ба Хиллийн шифрлэлт, AES арга, Ил түлхүүртэй криптографын алгоритмууд, Тоон гарын үсэг, Төгсгөлөг автоматын ба эллипслэг муруйн криптографууд зэрэг сэдвүүдийг хамран Криптографын математик үндэс, Дээд алгебрын элементүүд, Тэгш хэмт криптограф, Өгөгдөл шифрлэлийн стандарт, Дэвшилтэт нууцлалын стандарт, Ил түлхүүртэй криптограф, Криптографын нэмэлт сэдвүүд гэсэн 7 бүлэгтэйгээр Криптографын үндэсийг судлаж буй судлаачид, оюутнуудад зориулан бичсэн Криптографын чиглэлээр эх хэл дээр хэвлэгдэж буй анхны сурах бичиг болно.
ISBN 978-9919-26-620-2, 166 хуудастай, Улаанбаатар 2022 он