Мэдээллийн систем байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн бөгөөд найдвартай байдлыг хангах, шийдвэр гаргах бүх түвшинд шаардлагатай мэдээ мэдээллийг боловсруулах нь тухайн мэдээллийн системийн хөгжүүлэлт, боломжоос шууд хамаардаг. Мэдээллийн системийн боломж, чадавхи нь тухайн систем байгууллагын бизнесийн үйл ажиллагааны болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж буйгаар тодорхойлогддог. Иймд системийг амжилттай хөгжүүлэх үндэс нь түүнд тавигдах бизнесийн үйл ажиллагааны болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, тэдгээр шаардлагын дагуу системийг хөгжүүлэх явдал юм. Энэхүү сурах бичигт мэдээллийн системийн шаардлага, түүнийг хэрхэн тодорхойлж, баритжуулах, системийн шаардлагын шинжилгээ хийх талаар авч үзсэн. “Системийн шаардлагын шинжилгээ” сурах бичиг нь мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр суралцагч оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон сонирхогч бүх хүмүүст зориулагдсан. Уг сурах бичгийг манай улсын мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүх их дээд сургуулийн компьютерийн ухаан, мэдээллийн систем, мэдээллийн технологи, программ хангамжийн ахисан түвшний сургалтын “Системийн шаардлагын шинжилгээ”, “Программ хангамжийн шаардлагын шинжилгээ”, “Системийн шинжилгээ ба зохиомж” зэрэг хичээлд ашиглах боломжтой.
Сурах бичиг нь мэдээллийн системийн хөгжүүлэлтийн үндэс, системийн шаардлага, мэдээллийн системийн шаардлагын шинжилгээ, бизнесийн шаардлагын шинжилгээ, техникийн шаардлагын шинжилгээ гэсэн үндсэн 5 бүлэгтэй, нэр томьёоны тайлбартай. 2016 онд хэвлэгдсэн 16.5 х.х.
Үнэ 22000 төг