Профессор С.Уянга, Системийн шинжилгээ ба зохиомж
2017.01.30

Сурах бичиг нь мэдээллийн системийн хөгжүүлэлтийн үндсэн ойлголтыг өгөх, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг шинжлэн судалсны үндсэн дээр түүнийг дэмжих мэдээллийн системийн цар хүрээ, үйл ажиллагааг (тавигдах бизнесийн болон техникийн шаардлагыг) тодорхойлох; тавигдсан шаардлагын дагуу тухайн мэдээллийн системийн шинжилгээ хийх; зохиомжлох; хөгжүүлж туршин нэвтрүүлэх; мэдээллийн системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах мэдлэг, ур чадварыг тодорхой түвшинд эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгатай. Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр суралцагч оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон сонирхогч бүх хүмүүст зориулагдсан. Сурах бичиг нь мэдээллийн систем, системийн шинжилгээ ба зохиомж, системийн хөгжүүлэлтийн үндсэн асуудлыг багтаасан, нэр томьёоны тайлбартай. 2005, 2009, 2016 онд хэвлэгдсэн. МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны Салбарын Хөтөлбөрийн дэд хорооноос их дээд сургуулийн компьютерийн ухаан, мэдээллийн технологийн сургалтад хэрэглэхийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хурлаас зөвлөмж болгосон.
Үнэ 25000 төг.

Үзсэн : 3978

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр