ПРОГРАММ ХАНГАМЖИЙН “INTERACTIVE” КОМПАНИ ENTERPRISE INNOVATION STUDIO ПЛАТФОРМЫН “START-UP STUDENT” ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
2021.05.07

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН “INTERACTIVE” КОМПАНИ ENTERPRISE INNOVATION STUDIO ПЛАТФОРМЫН “START-UP STUDENT” ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ  
 
НЭГ. ҮНДЭСЛЭЛ:

Интерактив компани нь 1996 онд үүсэн байгуулагдсан бөгөөд олон улсын чанарын удирдлагын ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн, программ хангамж үйлдвэрлэлийн процесс, шат дамжлага, зохион байгуулалтыг олон улсын түвшинд хийж байгаа цахим бизнесийн салбарын тэргүүлэгч компани юм. Интерактив компанийн үндэсний мэргэжилтнүүдийн 20 гаруй жилийн хугацаанд хөгжүүлсэн Enterprise Innovation Studio (E.I.S) систем нь аливаа бизнесийн стратеги, төлөвлөлтөөс эхлээд удирдлага зохион байгуулалт, бизнес процессууд, бизнесийн өгөгдөл, тайлан шинжилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээ г.м. байгууллагын бүхий л үйл ажиллагааг загварчлах (Model-driven) цаашлаад бизнесийн стратегийг цахим байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгох бизнесийн платформ юм. E.I.S нь аливаа цахим системийг программ зохиогчийн оролцоогүйгээр, богино хугацаанд боловсруулан нэвтрүүлэх 4 дүгээр үеийн загварчлалын хэл юм. Тодруулбал манай мэргэжилтнүүдийн хөгжүүлсэн EIS платформд үүссэн байгаа загваруудыг дахин ашиглах замаар, богино хугацаанд, өндөр чанартай Enterprise мэдээллийн системийг программчлалын өндөр мэдлэг чадвар шаардахгүйгээр, бизнесийн болон мэдээллийн системийн анхан шатны мэдлэгтэй ямар ч хүн үүсгэх боломжтой болсон. Интерактив компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Программчлалын олимпиад, “Программ хангамжийн” чуулган, “ЭВРИКА” эрдэм шинжилгээний бага хурлын ивээн тэтгэгчээр ажиллаж боловсролын салбарт хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ жил байгууллагынхаа нэрэмжит Hackathon тэмцээнийг 3 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн тэмцээний зохион байгуулах аргачлалыг илүү дэвшилтэт аргаар буюу оюутан залуусыг илүү үр бүтээмжтэй байхаар хөтөлбөр болгон зохион байгуулж байна.   
 

ХОЁР. ЗОРИЛГО:   
Энэ жилийн хөтөлбөр маань салбарын тулгамдаж буй асуудлыг Enterprise Innovation Studio платформ дээр тулгуурлан процесс хандалт программчлалын талаар мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тодорхой систем, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бодитоор хийж компанийн зохион байгуулалтаар оролцох юм. Үүгээрээ Их дээд сургуулийн оюутан залуус маань өөрийн ажил мэргэжлийн хүрээнд мэргэжлийн дадлага туршлагыг бодитоор эзэмших бөгөөд өөрийн компанийг үүсгэн байгуулах боломжийг та бүхэнд олгож байна.  
 

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

3,4 курсийн оюутан суралцагчид оролцох боломжтой.  
 Программ хангамж, мэдээллийн систем болон мэдээллийн технологийн бакалаврын түвшний 3-4 дүгээр курсийн оюутан залуус  оюутнууд  Бизнесийн удирдлага, санхүү нягтлан бодох, Төрийн удирдлага, Төслийн менежмент,  Борлуулалт, маркетингийн менежмент, Олон улсын худалдаа, Логистик, График дизайнерын чиглэлээр суралцаж буй 3-4 дүгээр курсийн оюутан залуус   
Манай байгууллага салбарын их хамтран дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэхдээ нийтдээ 10 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байна.  

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ:  
Оюутны онолын мэдлэгийг баталгаажуулах, практик мэдлэгийг өргөжүүлэх, судалгааны ажлуудад менторын буюу манай байгууллагын Платформын тусламжтайгаар ажиллаж, ажлын арга барилд суралцах, хийсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлэн өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжих мөн цаашлаад өөрийн START-UP бизнесийг бий болгох зорилгоор амжилттай суралцаж буй оюутан тус хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байна. 
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай эдийн засгийн голлох салбаруудын судалгаа, зах зээл, хувьцаат компаниудын Мэдээлэл технологийн тулгамдаж буй асуудал, ажил дээр хамтран ажиллана. 

ТАВ. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧИД  ТАВИГДАХ ШААРДЛАГА:  
 Программ хангамж, мэдээллийн технологийн их, дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш курсийн оюутан байх;

 Мэдээллийн технологийн инженер 

 Мэдээллийн системийн менежмент 

 Программ хангамж

 Компьютерын шинжлэх ухаан 

 Их, дээд сургуулийн 3 буюу түүнээс дээш курсийн оюутан байх;

 Санхүү, Нягтлан бодох бүртгэл

 Хүний нөөцийн менежмент 

 Төрийн удирдлага, төслийн менежмент 

 Олон улсын худалдаа, логистик менежмент

 Борлуулалт, маркетинг менежмент чиглэлийн оюутан залуус 

 График дизайн, UI/UX дизайны чиглэлээр суралцаж буй   

 Судалгаа шинжилгээ хийх, тоон мэдээлэл дээр ажиллах, задлан шинжлэх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай;

 Ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай;

 Ажил хэрэгч, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;

 Монгол, англи хэл бичгийн өндөр түвшний ур чадвартай; 
 

ЗУРГАА. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:  
Дараах материалыг хавсарган hr@interactive.mn хаягаар илгээнэ үү. 
 Хөтөлбөр оролцох хүсэлт   

 CV / Анкет;

 Судалгааны ажил хийж байсан бол судалгааны ажлын тайлан;  
 

ДОЛОО.  ХОЛБОО БАРИХ 
E-mail: hr@interactive.mn   
Утас: 976-7777-8882, 976-8801-2812, 976-89803030 
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Урд корпус. 
  
НАЙМ. ХӨТӨЛБӨР ЯВАГДАХ ХУГАЦАА 
№ Хөтөлбөр  Хугацаа  1 Бүртгэл 2021.05.05-2021.05.25 2 Оролцогчдыг шалгаруулах 2021.05.25-2021.05.28 3 Сургалтад хамрагдах   2021.06.02-2021.06.09 4 Багийн хуваарилалт хийгдэх, ажлын төлөвлөгөө гаргах   2021.06.10-2021.06.14 5 Хөгжүүлэлт  2021.06.15-2021.06.23 6 Тэмцээний үнэлгээний үйл ажиллагаа 2021.06.25 нд  
БҮРТГЭЛ: 
2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:59 цагаас өмнө  https://www.interactive.mn/register/ энэхүү холбоосоор өргөдлийн маягтыг бөглөнө. Үүнд: 
- Хүснэгт мэдээллийг бүрэн бөглөх бөгөөд, цээж зураг байршуулах ёстой болно.  - Холбоо барих дугаарыг өөрийн болон бусад дугаарыг мөн бөглөсөн байх  - E-мэйл хаягийн үнэн зөв бөглөсөн байх ёстой бөгөөд мэдээлэл очих ёстой тул сайтар шалгах 
Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд компанийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.             

ЕС. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАЙРШИЛ:  
 
Манай тэмцээний энэ жилийн онцлог бол багийн зохион байгуулалтаар явагдах бөгөөд эхний сургалт явагдаад сургалтын дараагаар багийн гишүүдийн хуваарилалт хийгдэх болно. Мөн бүртгэл болон сургалтын үйл явц 100% онлайнаар явагдана. Багийн хуваарилалт хийгдсэний дараагаар баг тус бүртээ уулзалт хийж тодорхой зөвлөмжийг өгнө. Үүний дараагаар хөгжүүлэлтийг гүйцэтгэхийг тухайн багаар ажиллах бөгөөд тэмцээний 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр танилцуулга хийгдэх юм.   
 
БАГИЙН ГИШҮҮДИЙН ДҮР:  - Төслийн менежер,  - Бизнес аналист-Салбарын нэг гишүүн /Санхүү, Нягтлан, Хүний нөөц, Төсөл, Төрийн удирдлага, Борлуулалт гэх мэт/  - Хөгжүүлэгч-Программист  - Бүтээгдэхүүн хөгжүүлэгч - График Дизайнер  
 
АРАВ. ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫН САН

• I-Р БАЙРНЫ БАГ -ӨРГӨМЖЛӨЛ, (3.000.000 ТӨГРӨГ) 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 

• II-Р БАЙРНЫ БАГ -ӨРГӨМЖЛӨЛ, (2.000.000 ТӨГРӨГ) 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

• III-Р БАЙРНЫ БАГ -ӨРГӨМЖЛӨЛ, (1.000.000 ТӨГРӨГ) 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 
 
ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.  

Үзсэн : 404

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр