Профессор Э.Дамдинсүрэн Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ
2022.07.10

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан манай тэнхимийн ахмад багш, профессор Э.Дамдинсүрэнд улс оронд нэн хэрэгцээтэй электроник, холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг санаачлан бий болгож, өргөжүүлэн хөгжүүлсэн, багшлах боловсон хүчний нөөцийг бэлтгэх, сургалтын материаллаг орчинг бүрдүүлэх хийгээд радио долгионы тархалтын судалгааг өөрийн оронд анхлан үүсгэн хөгжүүлж, шавь сургуулийг бүрэлдүүлэн, энэ салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж бодитой хувь нэмэр оруулсан онцгой амжилтыг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын гавъяат багш” цол олгов.

Тэрээр МУИС-ийг 1967 онд дүүргэн физикч, физикийн багш мэргэжил эзэмшсэн. Физик математикийн ухааны дэд докторын зэрэг 1983 онд хамгаалж, МУИС-д багшаар 1967 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэрээр багшлахын зэрэгцээ 1981-1991 онд Физик Математикийн Факультетийн орлогч декан, декан, лабораторийн эрхлэгч, 1991-1997 онд тэнхимийн эрхлэгч, 1998-2000 онд Хан-Уул дээд сургуульд салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. 2000 оноос МУИС-ийн Физик электроникийн сургууль,  Мэдээллийн технологийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор, тэргүүлэх профессор, зөвлөх профессор, гэрээт профессороор ажилласаар ирсэн билээ.

Профессор Э.Дамдинсүрэндээ тэнхимийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Үзсэн : 541

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/