Багш Б.Золбоо, Б.Төрмандах нар докторын зэргээ амжилттай хамгааллаа
2021.03.23

Манай тэнхимийн сүлжээний технологи хөтөлбөрийн багш Б.Золбоо нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсын Токиогийн Их Сургуульд "Analysis and Calibration Techniques of Modulated Wideband Converter for High-Precision Sub-Nyquist Sampling System" сэдвээр докторын зэргээ хамгаалж дипломоо гардан авлаа.

Багш Б.Золбоо нь олон улсын сэтгүүлийн гурван өгүүлэл, олон улсын хурлын нэг өгүүлэл, патент нэгийг тус тус туурвиж Токиогийн Их Сургуулийн "Докторын шилдэг диссертацийн ажил” шагнал авч маш амжилттай суралцаж төгслөө.

Мөн энэ өдөр манай тэнхимийн сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн багш Б.Төрмнадах нь Япон Улсын Токио Метрополитан Их Сургуульд  IEEE-Fellow, IEEJ-Fellow, Токио Метрополитан Их Сургуулийн дэд захирал, профессор Тошихиса Шимизүгийн удирдлага дор "Хүн амын нягтаршил багатай нутагт зориулсан нэг фазын цахилгаан үүсгүүийн систем” (Single-Phase Power Generation System for Depopulated Area) сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалж, дипломоо гардан авлаа.

Багш Б.Золбоо болон Монгол талын удирдагч тус тэнхимийн дэд профессор М.Баярпүрэв, багш Б.Төрмандах болон Монгол талын удирдагч тус тэнхимийн дэд профессор Д.Баясгалан нарынхаа цаашдын эрдэм, судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөж, хамт олноос нь баяр хүргэе.

Үзсэн : 408

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/