УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XVII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА
2023.03.31

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1994 оноос хойш жил бүр 3-р сарын 22-ны өдрийг "Дэлхийн Усны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн ба энэ жилийн хувьд "ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриаг  тунхаглан зарласан. Энэхүү өдрийг  Усны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, Монгол Улсын Их Сургуулийн үүсэн байгуулагдсаны 80 жил, Ус судлал хөтөлбөрийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVII бага хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль амжилттай зохион байгууллаа. Хурлын хамтран зохион байгуулагчаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар,  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Мянганы Сорилтын сан, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн - Гадаргын усны судалгааны хэлтэс, МУИС-ийн Ус, цаг уур, цэвдэг судлалын лаборатори, ивээн тэтгэгчээр Монголын гадаргын ус судлаачдын холбоо, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо" мэргэжлийн төрийн бус байгууллага, Усны түншлэл ТББ, Монгол улсын “Усны академи”, Усны судалгаа үнэлгээний хүрээлэн ТББ, “Уран дрийлинг” ХХК нар ажиллав.

Уг хуралд МУИС-ийн ХШУИС, МУИС-ийн ШУС, ШУТИС-ийн БАС, ГУУС, АШУҮИС-иас нийт 22 бүтээл ирснээс шилдэг 10 бүтээлийг хурлын үеэр хэлэлцүүлж дүгнэлээ. Эдгээр бүтээлүүд нь гадаргын ус, газрын доорх ус, усны барилга байгууламж, усны хууль эрх зүйн орчин, усны чанар зэрэг ач холбогдол бүхий  олон сонирхолтой сэдвүүдийг хамарсан байв.

Хурлын үр дүнд дараах бүтээлүүд амжилттай оролцлоо.

Тэргүүн байр:

  • Б.Хонгорзул (ШУТИС-Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар) “БАРИЛГЫН ДЭЭВРИЙН ЦАС, БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД”

Дэд байр:

  • П.Амарбаяр (МУИС-ийн ХШУИС-ийн ХМТ-ийн Ус судлалын 4-р түвшний оюутан) “ХЭРЛЭН ГОЛЫН ТАТМЫН НУГЫН СУДАЛГАА”
  • Ө.Туяацэцэг (ШУТИС-ГУУС-ийн 4-р дамжааны оюутан) “PYTON ПРОГРАММ АШИГЛАН ТУРШИЛТЫН-ШҮҮРЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ”

Гутгаар байр:

  • Б.Түвшинзаяа (АШУИС-ийн хүний их эмчийн 4-р дамжааны оюутан) “УНДНЫ УСНЫ  ЦАЙРЫН АГУУЛАМЖ БОЛОН ХҮНИЙ ЦУСАН ДАХЬ ЦАЙРЫН ТҮВШИНГ СУДЛАСАН НЬ”
  • Д.Намуун (АШУИС) “УСЫГ АНАГААХ УХААНЫ ПРАКТИКТ ТҮГЭЭМЭЛ АШИГЛАХ НЬ”
  • Э.Золзаяа (МУИС-ийн ХШУИС-ийн Хими Биологи инженерчлэлийн тэними) “БИОЭЛЕКТРОХИМИЙН СИСТЕМ АШИГЛАН ХАЯГДАЛ УСНААС ЭРЧИМ ХҮЧ ЯЛГАРУУЛАГЧ ЭКЗОЭЛЕКТРОГЕН БАКТЕРИ ГАРГАН АВАХ СУДАЛГАА”

Тусгай байр:

  • А.Мягмарнаран (МУИС-ХШИУС-ийн ХМТ-ийн цаг уурын 3-р түвшний овюутан) “ФОН КАРМАН ХУЙЛРАЛЫН ҮЗЭГДЛИЙГ СИМУЛЯЦААР СУДАЛСАН ДҮНГЭЭС”
  • Б. Басбиш (ШУТИС-ГУУС)  “УСАН ОРЧИН БА ГЕОЭКОЛОГИЙН АППЛЕКЭЙШН ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр тус тус оролцлоо.

Мөн хамтрагч байгууллагуудын нэрэмжит шагнал болох “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, Мэргэжлийн төрийн бус байгууллагаас В.Анна (МУИС-ийн ХШУИС-ийн ХБООИТ) МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ “РАШААН” УСНЫ ЧАНАР, НАЙРЛАГЫН СУДАЛГАА сэдвээр, Б.Ариунзаяа (ШУТИС-ийн БАС УББ инженерийн 3-р түвшний оюутан) ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН УНДНЫ УСНЫ АСУУДАЛ, ТҮҮНИЙ ШИЙДЭЛ сэдвээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын нэрэмжит шагналыг тус тус авсан.

Мөн хурлын үеэр МУИС-ийн Гадаргын ус судлалын багш асан Т.Цэнгэлийн нэрэмжит шагналыг (өргөмжлөл болон мөнгөн шагнал 500 000 төг) ХШУИС-ийн ХМТ-ийн Ус судлалын 4-р түвшний оюутан Б.Нармандахад гардууллаа.

“Ус-хөгжлийн түлхүүр” XVII хуралд оролцсон нийт оюутан залуустаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэхийн ялдамд хамтран ажилласан байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Хэрэглээний математикийн тэнхим

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 211 тоот өрөө