“Суурьшсан нүүдэлчин-2021” хүрээлэн буй орчны зуны сургалтад урьж байна
2021.08.09

THE NATIONAL INTENSE PROGRAM IN MONGOLIA INTENSE

Integrated Doctoral Program for Environmental Policy, Management and Technology

СУУРЬШСАН НҮҮДЭЛЧИН-2021 ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЗУНЫ СУРГАЛТ

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн ахисан түвшний нэгдсэн хөтөлбөр – INTENSE” төслийн Хүрээлэн буй орчны үндэсний хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Ховд их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “Суурьшсан нүүдэлчин-2021” хүрээлэн буй орчны зуны сургалтыг 2021 оны 8-р сарын 16-аас 29-ний хооронд 14 хоногийн хугацаанд Ховд аймагт зохион байгуулна.

Тус зуны сургалтад МУИС, ХААИС, ХИС-ийн Байгалийн ухааны салбарын ахисан түвшний оюутнууд оролцох боломжтой бөгөөд бүх зардлыг INTENSE төслөөс хариуцна.

Зуны сургалтад оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээлэл болон хүсэлтийг дараах холбоосоор орж татаж авна уу.

Сургалтад хамрагдах хүсэлтээ 2021 оны 8-р сарын 10-ны дотор илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.

Профессор О.Алтансүх, МУИС, altansukh@seas.num.edu.mn, 91993096

Доктор Д.Дэлгэржаргал, ХААИС, delgerjargal@muls.edu.mn, 88007327

Профессор Б.Баярхүү, ХИС, bayarhuu@khu.edu.mn, 99438200

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 211 тоот өрөө