ХШУИС-ИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ШАГНАЛТ БАЙРУУД ТОДОРЛОО
2021.04.28
2021 оны 4 сарын 23 –ны өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт ХШУИС –ийн оюутнуудын дунд эрдэм шижнилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оюутны эрдэм шинжилгээний хурал “Хэрэглээ” болон “Инженер, технологи”-ийн гэсэн хоёр салбарт тус тусдаа зохион байгуулагдсан.
 
“Хэрэглээ”-ний салбарын ОЭШ хурлын бакалаврын түвшинд байр эзэлсэн оюутнууд:
 Ι байр - Т.Оюундарь, “Сумны аэродинамикийн симуляц”, ЭХИТ
 ΙΙ байр – Ж.Шинэхүү, “Шороон шуурганы алсын зөөгдөл ба аэросиноптик орон”, ХМТ
 ΙΙΙ байр – М.Баярмаа, “Хээрийн бүсэд тарималжуулсан хайлаас (Ulmus pumila, L)-ны амсрын эсийн хөдлөл зүй, усны потенциалын харьцуулсан судалгаа”, ХБООИТ
 ΙΙΙ байр – Н.Номинхүү, Г.Байгалмаа, “Алсын хараа 2050” Монгол улсын хөгжлийн бодлого дахь мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал”, МКУТ
 
“Хэрэглээ”-ний салбарын ОЭШ хурлын магистрант ба докторантын түвшинд:
 Ι байр - Ц.Номин, “Зэсийн оксидын нанокомпозитийг бактерийн эсрэг идэвхтэй нимгэн үе үүсгэхэд ашиглах нь”, ХБИТ
 ΙΙ байр – Б.Намуун, Г.Бямбасүрэн, “Ухаалаг шил бүхий музейн AR хөтөч”, МКУТ
 ΙΙΙ байр – Г.Дагвасүрэн, “Гэмт хэргийн хугацаан цуваа ба календарийн нөлөө”, ХМТ
 ΙΙΙ байр – Ч.Бямба Очир, “Өндөр нягтралтай цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн алдааг засах
нь”, ЭХИТ
 
“Инженер, технологи”-ийн салбарын ОЭШ хурлын бакалаврын түвшинд байр эзэлсэн оюутнууд:
 Ι байр - Н.Хонгорзул, “Шилжилтийн металлын нэмэлттэй давхар перовскит оксидуудын бүтэц ба фазын найрлагын судалгаа”, ХБИТ
 ΙΙ байр – Д.Эрдэнэзаяа, “Уул уурхайн төвлөрсөн бүсийн гадаргын болон газрын доорхи усны чанарын судалгаа”, ХБООИТ
 ΙΙΙ байр – Б.Мөнхзаяа, “НЦҮ-т зориулсан дифференциал чадлын хувиргуурын технологийн судалгаа”, ЭХИТ
 ΙΙΙ байр – С.Билэгдэмбэрэл, “Олон төрөлт ирмэг таамаглалт”, МКУТ
 
“Инженер, технологи”-ийн салбарын ОЭШ хурлын магистрант ба докторантын түвшинд:
 Ι байр - А.Номин, “Хепатит дельта вирүсийн халдварыг гадаргуун плазмон резонанс дээр үндэслэсэн биосенсорын арга зүйг ашиглан оношлох нь”, ХБИТ
 ΙΙ байр – Н.Бямбажаргал, “Surface electromyography (semg) мэдрэгчийг хүн компьютерийн харилцаанд ашиглах нь”, МКУТ
 ΙΙΙ байр –Б.Цолмонтамир, “Вебийн аюулгүй байдлын шинжилгээний системийн хөгжүүлэлт”, ЭХИТ
 
 
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт суралцагчдад баяр хүргэж, цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр, 211 тоот өрөө